— 2162 —
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20
дугаар зүйлийн 20.5.15 дахь заалтад доор дурдсан агуулгатай дараах дэд заалт нэмсүгэй:
“-үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал.”
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20
дугаар зүйлийн 20.5.14 дэх заалтын “-аж үйлдвэрийн паркийн асуудал” гэснийг “-үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх
зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР