Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 71
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 184 хот
Шүүгчийн албан тушаалаас огцруулах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул Д.Оюунжаргалыг Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулсугай.
2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 71 хот Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.3, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2012 оны 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”-ын 3 дугаар зүйлд дор дурдсан агуулга бүхий 3.5, 3.6, 3.7 дахь хэсэг нэмсүгэй:
“3.5. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг Монголбанктай байгуулсан гэрээний үндсэн дээр хамтран хэрэгжүүлнэ.
3.6. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Монголбанкинд хүүхдийн мөнгөний тусгай дансыг нээлгэнэ. Монголбанк уг данснаас арилжааны банк дахь хүүхэд бүрийн дансанд мөнгө шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэж, тайланг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.