Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1226)
— 2131 —

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 05-ны өдөр хот

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН
ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэл, технологийн паркийн эрх

зүйн үндсийг тодорхойлж, түүнийг байгуулах, паркийн зорилго, зарчим, хэлбэрийг тогтоох, паркийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх дэмжлэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн

байдлын хууль тогтоомж

2.1.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын хууль

тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд

зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний

удирдлага, нэгжийн үйл ажиллагааны зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Үйлдвэрлэл, технологийн паркийн хот байгуулалт, дэд бүтэц,

барилга байгууламжийг барьж байгуулахтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

4.1.1.“үйлдвэрлэл, технологийн парк” /цаашид “парк” гэх/

гэж үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

тусгайлсан нутаг дэвсгэр, бизнесийн таатай орчин, дэд бүтцийн хангамж бүхий, тодорхой салбарт үйл ажиллагаагаар харилцан уялдсан үйлдвэрлэл, технологийн цогцолборыг;

4.1.2.“паркийн удирдлага” гэж паркийн үйл ажиллагааг

зохион байгуулах, хөгжүүлэх чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг;

4.1.3.“паркийн нэгж” гэж паркийн удирдлагатай байгуулсан

гэрээний үндсэн дээр паркийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд, бизнес инкубатор, сургалт, судалгаа хөгжлийн байгууллагыг;

4.1.4.“судалгаа хөгжлийн байгууллага” гэж паркт шинжлэх

ухаан, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх, дэвшилтэт техник, технологийг дамжуулах, нутагшуулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх үүрэг бүхий байгууллагыг;

4.1.5.“паркийн дэд бүтэц” гэж паркийн нутаг дэвсгэрт

эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам бүхий цогцолборыг;

4.1.6.“паркийн хөгжлийн төлөвлөгөө” гэж нэгжийн техник,

эдийн засгийн үндэслэл, техник, технологийн түвшин болон зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, кластерын зарчимд суурилсан хөгжлийн баримт бичгийг.

5 дугаар зүйл.Паркийн зорилго, хэлбэр, зарчим

5.1.Паркийг дараах зорилгоор байгуулна:

5.1.1.улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой

ач холбогдолтой импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

5.1.2.байгаль орчинд ээлтэй, шинэ, дэвшилтэт болон

өндөр технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах;

5.1.3.байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй үйлдвэрлэлийг

хөгжүүлэх;

5.1.4.улсын болон бүс нутгийн нийгэм, эдийн засгийн

хөгжлийг дэмжих;

5.1.5.жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих орчныг

бүрдүүлэх, ажлын байр бий болгох;

5.1.6.хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах,

сэргээн ашиглах, устгах, булшлах үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

5.2.Паркийн удирдлага өмчлөлийн хувьд дараах хэлбэртэй байна:

5.2.1.төрийн өмчит;

5.2.2.орон нутгийн өмчит;

5.2.3.хувийн өмчит;

5.2.4.бусад.

5.3.Парк үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:

5.3.1.өрсөлдөөнийг хязгаарлахгүй байх; 5.3.2.ашиг сонирхлоос ангид байх; 5.3.3.үр ашигтай байх; 5.3.4.ил тод, нээлттэй байх; 5.3.5.тогтвортой, тасралтгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ПАРКИЙН ТАЛААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

6 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

6.1.Улсын Их Хурал үйлдвэрлэл, технологийн паркийн болон

түүнтэй холбогдох бусад хууль тогтоомжийг батлах, тэдгээрийн биелэлтийг хянан шалгана.

7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

7.1.Засгийн газар паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.паркийн талаар баримтлах төрийн бодлогыг

хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

7.1.2.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг

холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

7.1.3.энэ хуулийн 5.2.1-д заасан паркийн удирдлагыг

байгуулах, дүрмийг батлах;

7.1.4.паркийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт

тавих асуудлаар холбогдох дүрэм, журам, заавар баталж мөрдүүлэх;

7.1.5.Газрын тухай хуулийн2 16.1.16-д заасан зориулалтаар

газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах;

7.1.6.паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл

ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтыг үйлдвэржилт, урт, дунд хугацааны хөгжлийн болон инновацийн бодлого, дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан батлах;

7.1.7.паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах

зээлд сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;

7.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд3 заасан

үйлдвэрлэл, технологийн паркийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ паркийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.харьяалах асуудлаар паркийн тухай хууль тогтоомжийг

хэрэгжүүлэх, биелэлтийг хангуулах, хяналт тавих;

8.1.2.дэвшилтэт техник, технологийн судалгаа хийх,

бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, эрэлт хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлох зорилгоор паркийн мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, холбогдох журмыг батлах;

8.1.3.паркийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг

судлах, үнэлэх, дүгнэлт гаргах;

8.1.4.паркт шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх,

бэлтгэх, давтан сургах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;

8.1.5.паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

/цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох талаар санал боловсруулж, Засгийн газраар шийдвэрлүүлэх;

8.1.6.паркийн удирдлагатай гэрээ байгуулах, хэрэгжилтийг

хангуулах, биелэлтэд хяналт тавих, дүгнэх;

2Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн. 3Монгол Улсын Засгийн газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1993 оны 03 дугаарт нийтлэгдсэн.

8.1.7.паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн

техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байгуулах, дүрмийг батлах;

8.1.8.үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, зах зээлийг

өргөтгөх, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны стандарт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, хөрөнгө оруулалт татах, сурталчлах чиглэлээр мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

8.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

9 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын бүрэн эрх

9.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал паркийн

талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.энэ хуулийн 7.1.6-д заасан жагсаалтын дагуу паркийн

нутаг дэвсгэр, байршлыг тогтоох;

9.1.2.Газрын тухай хуулийн 16.1.16-д заасан зориулалтаар

газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах;

9.1.3.паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг

үнэт цаас гаргах, төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих болон бусад хэлбэрээр шийдвэрлэх;

9.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

10 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

10.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга паркийн талаар дараах бүрэн

эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.паркийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд

үзүүлэх сөрөг нөлөөлөлд хяналт тавих;

10.1.2.холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийг

үндэслэн паркийн удирдлагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэн, гэрээ байгуулах;

10.1.3.энэ хуулийн 5.2.3, 5.2.4-т заасан паркийн газрыг

эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх;

10.1.4.харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн

парк байгуулахад дэмжлэг үзүүлэх;

10.1.5.харьяалах нутаг дэвсгэртээ үйлдвэрлэл, технологийн

паркийн асуудлаар гарсан шийдвэр, хэрэгжүүлж байгаа төслийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлэх;

10.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

11 дүгээр зүйл.Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрөл олгох, сунгах

11.1.Дараах шаардлагыг хангасан хуулийн этгээд парк байгуулах

тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:

11.1.1.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулсан

байх;

11.1.2.Монгол Улсад татвар төлөгч байх; 11.1.3.паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүү,

эдийн засаг, техник, технологи, менежментийн чадавхтай нэгжтэй байх;

11.1.4.энэ хуулийн 5.2.1-д заасан паркийн үйл ажиллагаа

явуулах этгээд нь төрийн өмчит хуулийн этгээд байх.

11.2.Тусгай зөвшөөрөл хүсэгч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1

дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгээс гадна доор дурдсан баримт бичгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

11.2.1.паркийн нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл; 11.2.2.паркийн хөгжлийн төлөвлөгөө; 11.2.3.паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээ; 11.2.4.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ; 11.2.5.гэрээ байгуулах паркийн нэгжийн жагсаалт; 11.2.6.тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын санал.

11.3.Энэ хуулийн 7.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг 15 хүртэл

жилийн хугацаатайгаар олгоно.

11.4.Тусгай зөвшөөрлийг үндэслэн төрийн захиргааны төв

байгууллага паркийн удирдлагатай тусгай зөвшөөрлийн хугацаагаар гэрээ байгуулна.

11.5.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.4-т заасан

гэрээг жил бүр дүгнэж, Засгийн газарт танилцуулна.

11.6.Энэ хуулийн 11.3-т заасан хугацаа дуусахаас 30 хоногийн

өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

11.7.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 11.6-д заасан

хүсэлтийг хүлээн авч, гэрээг дүгнэн, үр ашигтай хэрэгжүүлсэн гэж үзсэн бол тусгай зөвшөөрлийг 15 хүртэл жилийн хугацаагаар сунгах саналыг гаргаж, Засгийн газар уг саналыг үндэслэн сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх,

хүчингүй болгох

12.1.Холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллага паркийн үйл

ажиллагаанд дараах зөрчил илэрсэн талаар дүгнэлт гаргасан бол тухайн хуулийн этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай саналаа төрийн захиргааны төв байгууллагад гаргана:

12.1.1.паркийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл

ажиллагаа эрхлээгүй болон төлөвлөгөөнд зааснаас өөр үйл ажиллагаа эрхэлсэн;

12.1.2.төрөөс үзүүлсэн дэмжлэгийг зориулалтын бусаар

ашигласан;

12.1.3.гэрээнд заасан хугацаанд хүндэтгэн үзэх

шалтгаангүйгээр үйл ажиллагаа эхлээгүй;

12.1.4.хууль болон гэрээнд заасан бусад тохиолдолд.

12.2.Энэ хуулийн 12.1 дэх хэсэг, эсхүл Зөвшөөрлийн тухай хуулийн

6.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.

12.3.Энэ хуулийн 17 дугаар зүйл, эсхүл Зөвшөөрлийн тухай

хуулийн 6.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу хүчингүй болгоно.

12.4.Энэ хуулийн 12.2-т заасан түдгэлзүүлсэн нөхцөл байдал

арилсан бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 7.1.2-т заасны дагуу сэргээнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ПАРКИЙН УДИРДЛАГА, НЭГЖ ТҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

13 дугаар зүйл.Паркийн удирдлага, нэгж түүний эрх, үүрэг

13.1.Паркийн удирдлага нь Компанийн тухай хуулийн4 дагуу үүсгэн

байгуулагдсан компанийн хэлбэртэй байна.

13.2.Паркийн удирдлагын зохион байгуулалт, засаглал, хяналт,

үйл ажиллагаатай холбоотой бусад харилцааг Компанийн тухай хуулиар зохицуулна.

13.3.Паркийн удирдлага дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

13.3.1.төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ

байгуулж, хэрэгжилтийг хангах;

13.3.2.паркийн нэгжтэй техник, эдийн засгийн үндэслэл,

техник, технологийн түвшний болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангуулах;

13.3.3.энэ хуулийн 13.3.2-т заасны дагуу гэрээ

байгуулснаар паркийн нэгжид үйлчилгээ үзүүлсний хураамж авах;

13.3.4.паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх,

шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах, эзэмших, түүний хэвийн үйл ажиллагааг хангах;

13.3.5.паркийн зориулалтаар олгогдсон тусгай

хэрэгцээний газрыг зориулалтын дагуу эзэмших, ашиглах, паркийн нэгжид газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах;

13.3.6.энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийн санд

паркийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;

13.3.7.энэ хуулийн дагуу үзүүлэх дэмжлэгийг авах; 13.3.8.паркийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд

үндэслэн паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ борлуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, санхүүгийн үйлчилгээ авахад зуучлах, бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлэх.

13.4.Паркийн нэгж дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

4Компанийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.

13.4.1.паркийн удирдлагатай энэ хуулийн 13.3.2, 13.3.5-д

заасан гэрээ байгуулж, паркийн удирдлагыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;

13.4.2.энэ хуулийн дагуу үзүүлэх дэмжлэгийг авах; 13.4.3.энэ хуулийн 8.1.2-т заасан мэдээллийн санд

паркийн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх, авах;

13.4.4.энэ хуулийн 13.3.3-т заасан гэрээний дагуу холбогдох

хураамжийг төлөх;

13.4.5.паркийн удирдлагатай байгуулсан гэрээний

хэрэгжилтийг ханган ажиллах;

13.4.6.паркийн дэд бүтцийг тэгш эрхтэй ашиглах.

13.5.Энэ хуулийн 13.3.5-д заасан гэрээнд ашиглуулах газрын

хэмжээ, байршил, хугацааг тусгасан байна.

13.6.Паркийн нэгжээс паркийн удирдлагад төлөх хураамжийн

хэмжээ, төлөх журмыг Засгийн газар тогтооно.

14 дүгээр зүйл.Паркийн удирдлагын үйл ажиллагааны орлого

14.1.Паркийн удирдлагын үйл ажиллагаа нь дараах орлогоос

санхүүжинэ:

14.1.1.өөрийн үйл ажиллагааны орлого;

14.1.2.паркийн нэгжид үйлчилгээ үзүүлсний хураамж;

14.1.3.хуулиар зөвшөөрсөн бусад.

ТАВДУГААР БҮЛЭГ

ПАРКТ ТАВИГДАХ ШААРДЛАГА,
ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ

15 дугаар зүйл.Паркт тавигдах шаардлага

15.1.Парк нь дараах шаардлагыг хангасан байна:

15.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод,

шударга өрсөлдөөнд суурилсан байх;

15.1.2.хот байгуулалтын норм, дүрэм, стандартыг хангасан

байх;

15.1.3.паркийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах

этгээдэд хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа явуулах таатай, тогтвортой орчныг бүрдүүлсэн байх;

15.1.4.байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх; 15.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг

дэмжих, харилцан хамгаалах;

15.1.6.паркийн нутаг дэвсгэр нь авто болон төмөр зам

зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх буюу эдгээр дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой байх;

15.1.7.паркийн нутаг дэвсгэрт хэрэгжих төсөл хөтөлбөр,

түүний дэд бүтэц, бүтээн байгуулалтад шаардлагатай усан хангамж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байх;

15.1.8.улс, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн

засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх;

15.1.9.хуульд заасан бусад.

15.2.Парк нь сургалт, судалгаа хөгжлийн болон бизнес инкубаторын

үйлчилгээ үзүүлдэг нэгжтэй байж болно.

16 дугаар зүйл.Паркийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх дэмжлэг

16.1.Паркийн үйл ажиллагаанд төрөөс дараах төрлийн дэмжлэгийг

үзүүлж болно:

16.1.1.паркийн удирдлага, нэгжийн үйл ажиллагаанд

татварын дэмжлэг үзүүлэх;

16.1.2.паркийн үйл ажиллагааг төрөөс дэмжихэд

шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах;

16.1.3.паркийн дэд бүтэц, барилга байгууламжийг

барихад төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог дэмжих;

16.1.4.паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улс,

орон нутгийн төсөв, Засгийн газрын бонд болон холбогдох бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх;

16.1.5.паркийн нутаг дэвсгэрт гаалийн тусгай бүс, гаалийн

баталгаат үйлдвэр байгуулах;

16.1.6.төсөл, хөтөлбөртэй холбоотойгоор шаардлагатай

зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх;

16.1.7.гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо,

хэмжээг нэмэгдүүлэх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

16.1.8.паркийн удирдлага, нэгж үйлдвэрлэлийн ажилчдыг

сургах, дадлагажуулах зорилгоор гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ үзүүлсэн бол ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх;

16.1.9.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн5 дагуу

тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах;

16.1.10.хуульд заасан бусад дэмжлэг.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан дэмжлэг нь зөвхөн паркийн нутаг

дэвсгэрт эрхлэх үйл ажиллагаанд хамаарна.

16.3.Энэ хуулийн 16.1-д заасан дэмжлэгийг холбогдох хууль

тогтоомжийн дагуу үзүүлнэ.

16.4.Доор дурдсан тохиолдолд паркийн нэгжид төрөөс үзүүлсэн

дэмжлэгийг цуцалж, төсөвт бий болсон татварын зарлагыг тухайн нөхцөл байдал тогтоогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор буцаан төлүүлнэ:

16.4.1.паркийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар

болохоос өмнө дампуурснаас бусад шалтгаанаар татан буугдсан бол;

16.4.2.паркийн нэгж нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 12

сарын хугацаанд үйл ажиллагаа эхлүүлээгүй бол;

16.4.3.паркийн нэгж нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн

боловч дараалсан 24 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь тасалдсан, зогссон бол;

16.4.4.энэ хуулийн 12.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг

хүчингүй болгосон бол.

5Хөрөнгө оруулалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 41 дугаарт нийтлэгдсэн.

16.5.Энэ хуулийн 16.4.1, 16.4.2, 16.4.3, 16.4.4-т заасан нөхцөл

байдал нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан бий болсон бол паркийн нэгж нь татварын зарлагыг буцаан төлөхгүй.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

17 дугаар зүйл.Паркийн үйл ажиллагаанд хориглох зүйл

17.1.Паркт дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

17.1.1.согтууруулах ундааны үйлдвэрлэл; 17.1.2.тамхины үйлдвэрлэл; 17.1.3.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын

үйлдвэрлэл;

17.1.4.хуулиар хориглосон химийн хорт, цацраг идэвхт

бодис ашиглах үйлдвэрлэл;

17.1.5.байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах,

нөхөн сэргээх боломжгүй үйл ажиллагаа;

17.1.6.хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.

17.2.Паркийн удирдлага паркийн нэгжтэй ижил төрлийн үйл

ажиллагаа эрхлэхийг хориглоно.

18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

18.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль6,6

эсхүл Зөрчлийн тухай хуульд7 заасан хариуцлага хүлээлгэнэ.

19 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

19.1.Энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

6Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 7Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.

«Төрийн мэдээлэл» № 28, 2143-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2144-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2145-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2146-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2147-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2148-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2149-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2150-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2151-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2152-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2153-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2154-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2155-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2156-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 28, 2157-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 28 (1226)2131–2157-р хуудас