Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1225)
— 2120 —

Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай № 47

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 06-ны өдөр Дугаар 47 хот

Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн

орлогын хэмжээг 9,053,146.8 сая /есөн их наяд тавин гурван тэрбум нэг зуун дөчин зургаан сая найман зуун мянга/ төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын

/тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 12,160,840.4 сая /арван хоёр их наяд нэг зуун жаран тэрбум найман зуун дөчин сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Хаяг:

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц.

Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот

И-мэйл: turiin_medeelel@parliament.mn

Утас: 262420

Хэвлэлийн хуудас: 10

Индекс: 200003

Төрийн мэдээлэл · 2022 · № 27 (1225)2120-р хуудас