Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай
2022 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг
тохиолдуулан үндэсний бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим, нэгдсэн журмаар холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэж болно.
2 дугаар зүйл.Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг
тохиолдуулан тэгш ой нь тохиож буй аймгийн баяр наадам болон бүсийн үндэсний хурдан морины уралдааныг зохион байгуулах өдрийг Засгийн газар тогтоож болно.
3 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу
монгол адууны үүлдрийн удмын санг хамгаалах цогц арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай
хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН