Шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 183
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 47 хот
Тогтоолын төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2012 оны 10 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 183 хот
Шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул Ц.Тогоохүүг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Л.Банзрагчийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Л.Борыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.