Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1225)
— 1966 —

Далай ашиглах тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр хот

ДАЛАЙ АШИГЛАХ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор

тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, далайн орчныг хамгаалах, хөлөг онгоц бүртгэх, далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлэх, хөлөг онгоц дээрх хөдөлмөрийн харилцаа, далайчны чадамжийн гэрчилгээг баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилт оршино.

2 дугаар зүйл.Хууль тогтоомж

2.1.Далай ашиглах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1,

энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг

онгоцоор тээвэр хийх, далай ашиглах үйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдэд улсын харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран үйлчилнэ.

3.2.Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр

зөвхөн Монгол Улсын хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан

утгаар ойлгоно:

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2022 · № 27 (1225)1966-р хуудас