Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 26
(1224)
— 1944 —

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянан шийдвэрлэсэн тухай № 01

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 27-ны өдөр Дугаар 01 хот

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх

зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг

зөрчсөн эсэх маргааныг дахин хянан

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 15.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Ш.Солонго, Б.Буяндэлгэр /илтгэгч/, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч,

иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нар оролцов.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн

талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар дахин хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Т.Доржханд, Д.Үүрцайх нар Үндсэн

хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, нэмэлт тайлбар гаргасан байна. Үүнд:

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг Улсын Их

Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлүүдээс үзэхэд хэд хэдэн Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтэд үндэслэн Үндсэн хуулиар сонгуулийн тогтолцоог зөвхөн олонхийн тогтолцоо байхаар тогтоосон гэсэн төөрөгдлийг үүсгэсэн үг, мэдэгдлийг олонтаа гаргасан байдаг.

Төрийн мэдээлэл · 2022 · № 26 (1224)1944-р хуудас