Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох бөгөөд энэ зохицуулалтад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэнд хамаарахгүй.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.