Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай № 34
2022 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 16-ны өдөр Дугаар 34 хот
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн
оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг
зохион байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх
асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулсугай.
2.Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор
олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээг 1 дүгээр хавсралтаар, ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлын арга,
хэлбэрийг тодорхойлж, зохион байгуулах, дүнг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.
4.Энэ тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны
34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод
байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг
судлах сэдвийн хүрээ
1.Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг
бэхжүүлэх талаар:
1/хүний эрхэм чанар халдашгүй байна. Төр нь хүний
эрхэм чанарыг хүндэтгэн хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээнэ. /Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл/;
2/хүний амьд явах эрхийн баталгааг хангаж, цаазын ялыг
халах /Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх заалт/;
3/иргэний эвлэлдэн нэгдэх эрхэд Үндсэн хуулиар тавьсан
хязгаарлалтыг арилгах /Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/;
4/иргэн үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд
Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжтой болох /Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг/;
5/Үндсэн хуулийн цэц нь аливаа улс төрийн нөлөөллөөс
хараат бус байх, Үндсэн хуулийн шүүхийн хувьд ажиллах зарчмыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх /Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг/.
2.Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг
нэмэгдүүлэх талаар:
1/улс төрийн намын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх,
сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгах, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэх /Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг/;
2/ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг
сайжруулах, хууль батлах болон хуулийн биелэлтэд тавих хяналтын чанарыг дээшлүүлэх зорилгоор сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлэх /Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг/;
3/хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт
тэнцэл, уялдаа холбоог зохистой болгох /Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг/.
3.Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын
тогтолцоог сайжруулах талаар:
1/нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгох,
төвлөрлийг сааруулж хот, хөдөөгийн ялгааг багасгах, хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болгох зорилгоор бусад хотын хөгжлийг дэмжих /Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/;
2/орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй
болгох /Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг/.
4.Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх талаар:
1/Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж
шинэчлэх /Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг/.
---о0о---
Монгол Улсын Их Хурлын 2022 оны
34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
Ажлын хэсэг байгуулах тухай
1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх
асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Ажлын хэсгийн ахлагч:
Ж.Мөнхбат -Улсын Их Хурлын гишүүн, Төрийн
байгуулалтын байнгын хорооны дарга
Гишүүд:
Д.Тогтохсүрэн -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их
Хурал дахь МАН-ын бүлгийн дарга
Д.Ганбат -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их
Хурал дахь АН-ын бүлгийн дарга
Б.Баттөмөр -Улсын Их Хурлын гишүүн,
Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны дарга
Х.Болорчулуун -Улсын Их Хурлын гишүүн, Байгаль
орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын
хорооны дарга
Г.Дамдинням -Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын байнгын
хорооны дарга
Б.Бат-Эрдэнэ -Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй,
сахилга хариуцлагын байнгын хорооны
дарга
Н.Учрал -Улсын Их Хурлын гишүүн, Инновац,
цахим бодлогын байнгын хорооны
дарга
М.Оюунчимэг -Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн
бодлогын байнгын хорооны дарга
Ч.Хүрэлбаатар -Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн
байнгын хорооны дарга
Б.Чойжилсүрэн -Улсын Их Хурлын гишүүн,
Үйлдвэржилтийн бодлогын байнгын
хорооны дарга
С.Бямбацогт -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн
байнгын хорооны дарга
Ж.Ганбаатар -Улсын Их Хурлын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны дарга
Т.Доржханд -Улсын Их Хурлын гишүүн
Ц.Туваан -Улсын Их Хурлын гишүүн
Нарийн бичгийн дарга:
Ж.Бямбадулам -Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга
---о0о---


