Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(1223)
— 1795 —

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн

21 дүгээр зүйлийн 21.1.9 дэх заалтын “устгах” гэсний дараа “, дахин боловсруулах, тоног төхөөрөмжийг суурилуулах” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн

21 дүгээр зүйлийн дараах заалт, дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/21 дүгээр зүйлийн 21.1.10 дахь заалт:

“21.1.10.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх

чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход:

21.1.10.а.озон задалдаг, дэлхийн дулааралд

нөлөөлөх чадвар нь 675-аас их нүүрсхүчлийн хийн эквиваленттай тэнцэх орлуулах бодис бол 40 000-100 000;

21.1.10.б.озон задалдаг, дэлхийн дулааралд

нөлөөлөх чадвар нь 675-аас ихгүй нүүрсхүчлийн хийн эквиваленттай тэнцэх орлуулах бодис бол 11 000-27 000.”

2/21 дүгээр зүйлийн 21.1.11 дэх заалт:

“21.1.11.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх

чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис агуулсан дараах бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход:”

3/21 дүгээр зүйлийн 21.1.11.в дэх дэд заалт:

“21.1.11.в.үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний

агааржуулалт, хөргөх, халаах систем, тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 40 000-100 000.”

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 25, 1796-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 25 (1223)1795–1796-р хуудас