Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг батлах тухай № 372
2021 оны 12 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 372 хот
Бүх нийтийн англи хэлний суралцахуйг
дэмжих арга хэмжээг батлах тухай
““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн
бодлого”-ын 2.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ
(2022-2025)”-г хавсралт ёсоор баталсугай.
2.Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний
хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
Засгийн газрын 2021 оны 372 дугаар
тогтоолын хавсралт
(2022-2025)
Нэг.Нийтлэг үндэслэл
Дэлхий нийтийн хөгжлийг дагаад нийгмийн харилцаа, технологийн
хэрэглээ, боловсрол, сургалт, хөдөлмөрийн салбарт заавал эзэмшсэн байх ур чадварын нэг нь англи хэл болоод байна.
““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн
бодлого” болон “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны