Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(1220)
— 1667 —

Журам шинэчлэн батлах тухай № 351

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 351 хот

Журам шинэчлэн батлах

тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3

дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг хавсралт

ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах

тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 17 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 385 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол, “Журамд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоол, “Сайд нарын Зөвлөлийн тогтоол, шийдвэрийн хуулбарт тогтоол ангийн тэмдгийг дарж байх тухай” Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 211 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Засгийн газрын 2021 оны 351 дүгээр

тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ХУРАЛДААНЫ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Засгийн газрын хуралдаан (цаашид “хуралдаан” гэх)-ыг

зохион байгуулах, явцыг баримтжуулах, шийдвэрийг албажуулах, нийтлэх, сурталчлах харилцааг зохицуулахад Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон энэ журмыг баримтална.

1.2.Хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж,

цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

Хоёр.Хуралдааны тов, ирц

2.1.Хуралдаан ээлжит болон ээлжит бус байна.

2.2.Ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагийн 08:00

цагаас эхэлнэ.

2.3.Ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор, эсхүл

Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болгосноор зарлан хуралдуулна.

2.4.Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор

хуралдааныг хүчинтэйд тооцно. Хуралдаанд Засгийн газрын гишүүд саналын адил эрхтэй оролцоно.

2.5.Хуралдааныг нээлттэй явуулна.

2.6.Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн

болон албаны нууцад хамаарах асуудал, түүнчлэн Ерөнхий сайдын саналаар асуудлыг хаалттай горимоор хэлэлцэнэ.

2.7.Шаардлагатай тохиолдолд, эсхүл Ерөнхий сайдаас өгсөн

чиглэлийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтныг оролцуулан хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж болно.

2.8.Засгийн газрын гишүүн өвчтэй, томилолттой зэрэг хүндэтгэн

үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралдаанд заавал оролцоно.

2.9.Засгийн газрын гишүүн гадаад, дотоод томилолт, хүндэтгэн

үзэх бусад шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид “Хэрэг эрхлэх газар” гэх)-т урьдчилан мэдэгдэнэ.

2.10.Засгийн газрын гишүүний эзгүйд дэд сайд хуралдаанд

асуудал хэлэлцүүлэх, танилцуулах, саналын эрхгүй оролцоно.

Гурав.Хуралдаанд оролцох албан тушаалтан

3.1.Хуралдаанд дор дурдсан албан тушаалтан заавал оролцоно:

3.1.1.Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга;

3.1.2.Ерөнхий сайдын ахлах зөвлөх;

3.1.3.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын

Захирагч;

3.1.4.Хэрэг эрхлэх газрын салбарын удирдлага,

зохицуулалтын асуудал хариуцсан нэгжийн дарга;

3.1.5.Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан

нэгжийн дарга;

3.1.6.Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах

асуудал хариуцсан нэгжийн дарга.

3.2.Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар

хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах тохиолдолд Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудал хариуцсан нэгжийн дарга оролцоно.

3.3.Хуралдаанаар асуудлыг хаалттай хэлэлцэхэд энэ журмын

3.1.1-3.1.2, 3.1.4-3.1.6-д заасан албан тушаалтнуудаас гадна Хэрэг эрхлэх газрын нууцын асуудал хариуцсан нэгжийн дарга, нууц хамгаалах ажилтан болон тухайн асуудлыг хариуцсан Хэрэг эрхлэх газрын ажилтан, яам, Засгийн газрын агентлаг болон холбогдох байгууллагын албан тушаалтан оролцоно.

3.4.Хуралдаанд дараах албан тушаалтан дор дурдсан журмын

дагуу зөвлөх эрхтэйгээр оролцоно:

3.4.1.улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төрийн

мөнгөний бодлого, улсын нэгдсэн төсөв болон банк, санхүүгийн салбартай холбоотой асуудлыг хэлэлцэхэд Монголбанкны Ерөнхийлөгч;

3.4.2.улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын

гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхий аудитор;

3.4.3.статистикийн тооллого явуулах зохион байгуулалтын

арга хэмжээ авах, албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх болон гадаад орон, олон улсын байгууллагын шугамаар статистикийн мэргэжлийн боловсон хүчний чадавхыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд Үндэсний статистикийн хорооны дарга;

3.4.4.төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай

холбоотой асуудлыг хэлэлцэхэд Төрийн албаны зөвлөлийн дарга;

3.4.5.санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах,

санхүүгийн үйлчилгээг зохицуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэхэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга;

3.4.6.үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон

асуудлаар болон төрийн нууц, түүний хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлыг хэлэлцэхэд Тагнуулын ерөнхий газрын дарга;

3.4.7.харьяа нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн

хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд аймгийн Засаг дарга.

3.5.Хэрэг эрхлэх газар хуралдааны тов, хэлэлцэх тухайн

асуудлын жагсаалт, холбогдох материалыг энэ журмын 3.4-т заасан албан тушаалтанд ажлын 3 хоногт хүргэнэ.

3.6.Хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох албан тушаалтны эзгүйд

түүнийг төлөөлж оролцох албан тушаалтныг Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрлөөр оролцуулна.

Дөрөв.Хуралдаанаар хэлэлцэх болон

танилцах асуудал

4.1.Засгийн газар дор дурдсан асуудлыг хуралдаанаар хэлэлцэнэ:

4.1.1.Засгийн газраас санаачлах хууль тогтоомжийн

төсөл;

4.1.2.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон

бусад хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал;

4.1.3.хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх

чиглэлээр Засгийн газраас гарах шийдвэрийн төсөл;

4.1.4.Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль тогтоомжийн төсөл, Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчийн санал болгосон асуудал;

4.1.5.Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын

Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл;

4.1.6.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Засгийн

газраас оруулах санал, зөвлөмжийн төсөл;

4.1.7.Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их

Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөж Засгийн газар байр сууриа илэрхийлэх шаардлага үүссэн асуудал;

4.1.8.Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн

хууль тогтоомжийн төслийг эгүүлэн татах асуудал;

4.1.9.Засгийн газрын шийдвэрээр томилогдох,

чөлөөлөгдөх албан тушаалтны асуудал;

4.1.10.улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны

хөгжлийн хөтөлбөр, улсыг хөгжүүлэх таван жилийн болон жилийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсвийн төсөлтэй холбоотой асуудал;

4.1.11.Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлаараа

өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал.

4.2.Засгийн газар дор дурдсан асуудлыг хуралдаанаар танилцана:

4.2.1.хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн

хэрэгжилтийн явц, үр дүн;

4.2.2.Засгийн газрын бүрэн эрхэд хамаарахгүй бусад

асуудал;

4.2.3.Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн тайлан,

дүгнэлт;

4.2.4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн аймаг,

орон нутаг дахь томилолтын дүн, илтгэх хуудас;

4.2.5.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий

сайд, Засгийн газрын гишүүний гадаад улсад хийсэн айлчлал, арга хэмжээний үр дүн, илтгэх хуудас;

4.2.6.Ерөнхий сайдаас чиглэл өгсөн бусад асуудал.

4.3.Засгийн газрын гишүүн нь эрхэлсэн асуудлынхаа хүрээнд

тухайн улиралд хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг өмнөх улирлын сүүлийн 7 хоногт багтаан Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

4.4.Энэ журмын 4.3-т заасны дагуу ирүүлсэн жагсаалтыг Хэрэг

эрхлэх газар хянаж, нэгдсэн жагсаалтыг Ерөнхий сайдаар батлуулна.

Тав.Хуралдаанаар оруулах асуудалд

тавигдах шаардлага

5.1.Хуралдаанд оруулах асуудал нь дараах шаардлагыг хангасан

байна:

5.1.1.хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо,

судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулсан байх;

5.1.2.хууль тогтоомжийн төсөл болон хөгжлийн бодлогын

баримт бичгийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, зардлын тооцоог хавсаргасан байх;

5.1.3.Засгийн газрын өмнө гаргасан бусад шийдвэртэй

зөрчил, давхардалгүй байх;

5.1.4.нэмэлт хөрөнгө гаргахтай холбоотой асуудлыг

санаачлан хэлэлцүүлэхэд санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрийн төсөлд тодорхой тусгасан байх;

5.1.5.хуралдаанд оруулах асуудлын танилцуулга нь А4

хэмжээтэй хуудаст 35 мөрөөр бичсэн, 4 хуудаснаас илүүгүй байх;

5.1.6.албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, баримт

бичгийн стандартаар тогтоосон загвар, хэмжээний дагуу материалыг хувилж олшруулах, архивын нэгж бүрдүүлэх шаардлагад нийцсэн байх.

5.2.Хуралдаанд танилцуулах асуудалд тодорхой асуудлыг

шийдвэрлэх, хөрөнгө, санхүүжилт гаргах зохицуулалт тусгахыг хориглоно.

Зургаа.Хуралдаанаар хэлэлцүүлэх

асуудалд санал авах

6.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанаар хэлэлцүүлэх

асуудлаар Засгийн газрын бүх гишүүнээс санал авна.

6.2.Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачилсан Засгийн

газрын гишүүн уг асуудалд дор дурдсан журмын дагуу санал авч, саналыг заавал тусгана:

6.2.1.хууль тогтоомжийн төсөл нь Хууль тогтоомжийн

тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, захиргааны хэм хэмжээний актын төсөл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний;

6.2.2.олон улсын гэрээний төсөл, байгууллага хоорондын

гэрээний төсөл хууль тогтоомжийн зохицуулалтын дагуу боловсруулагдаж, хэлэлцэгдэж байгаа эсэх, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд болон Засгийн газрын гишүүний гадаад томилолттой холбогдох асуудалд гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний;

6.2.3.төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэлт хөрөнгө

шаардагдах асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин)-т үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааны талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний.

6.3.Дараах асуудлаар холбогдох байгууллагын саналыг заавал

авна:

6.3.1.эдийн засаг, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого,

салбар дундын зохицуулалттай асуудалд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын;

6.3.2.Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт

оруулах, төрийн болон албаны нууцыг харилцан солилцох, хамгаалах тухай Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа бол тухайн асуудлаар тагнуулын байгууллагын;

6.3.3.хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр

бодлогын хүрээнд нь хамаарч байгаа төрийн захиргааны төв байгууллагын;

6.3.4.Нийслэл Улаанбаатар хоттой холбогдох асуудалд

Нийслэлийн Засаг даргын.

6.4.Засгийн газраас санаачлан боловсруулах хууль тогтоомжийн

төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.7, 20.8, 20.9-д тус тус заасны дагуу санхүү, төсвийн, хууль зүйн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хянаж, хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг олгоно.

6.5.Ерөнхий сайдаас хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхээр

санал болгосон асуудалд санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг заавал авах бөгөөд энэ тохиолдолд ажлын 1-2 хоногт багтаан санал өгнө.

6.6.Захиргааны хэм хэмжээний актын төсөлд уг шийдвэрээр ашиг

сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас санал авах бөгөөд саналыг албан бичиг, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, өөрийн байгууллагын цахим хуудсаар дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр авч болно.

6.7.Хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулсан асуудалд

холбогдох төрийн бус байгууллагын санал авах буюу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болно.

6.8.Энэ журмын 6.1-6.3-т заасан албан тушаалтан нь төслийг

хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан санал өгнө. Төслийг санал авахаар явуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан санал ирүүлээгүй бол зарчмын өөр саналгүйд тооцно.

6.9.Хууль тогтоомжийн төсөлд санал өгөхдөө Хууль тогтоомжийн

тухай хуулийн 20.1-д заасан хугацааг баримтална.

6.10.Хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд холбогдох төрийн

захиргааны төв байгууллага ажлын 15 хоногт багтаан саналаа өгнө.

6.11.Энэ журмын 10.3-т заасан тохиолдолд хуралдаанаар

хэлэлцэх асуудал болон гарах шийдвэрийн төсөлд Засгийн газрын гишүүн саналаа хуралдаан дээр илэрхийлнэ.

Долоо.Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг Хэрэг

эрхлэх газарт хүргүүлэх, хянан үзэх

7.1.Хэлэлцүүлэх асуудлыг холбогдох материалын хамт

хуралдаанд оруулахаас 7-оос доошгүй хоногийн өмнө сайдын, түүний эзгүйд дэд сайдын гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

7.2.Төрийн болон албаны нууцад хамаарах асуудлыг энэ журмын

7.1-д заасныг баримтлан Хэрэг эрхлэх газарт нууцын журмын дагуу хүргүүлнэ.

7.3.Хэлэлцүүлэхээр ирүүлсэн баримт, материалыг хүлээж авч,

Хэрэг эрхлэх газар дор дурдсан бүрдүүлэлтийг шалгаж үзнэ:

7.3.1.хяналтын хуудас (хавсралтад заасан маягт),

шийдвэрийн төсөл, танилцуулга, яам, Засгийн газрын агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс ирүүлсэн санал, тэдгээрийн товьёг болон шаардлагатай бусад материал бүрэн эсэх;

7.3.2.баримт, материал энэ журмын 5.1-5.2-т заасан

шаардлагыг хангаж байгаа эсэх.

7.4.Хэлэлцүүлэх асуудал нь энэ журмын 6.2-6.4-т заасан санал,

зөвшөөрөл аваагүй, эсхүл 7.3-т заасан бүрдүүлэлт дутуу, боловсруулалтын шаардлага хангаагүй гэж үзвэл Хэрэг эрхлэх газар энэ тухай үндэслэл, тайлбарыг гарган буцаана.

7.5.Хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газар хянан

үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол уг асуудлыг оруулах Засгийн газрын гишүүнд танилцуулж, энэ тухайгаа Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Найм.Хуралдааны бэлтгэл хангах

8.1.Хуралдааны шийдвэрийн томьёоллыг тухайн асуудлыг

хариуцаж байгаа Хэрэг эрхлэх газрын ажилтан хийж, хууль зүйн техникийн хувьд хуулийн асуудал хариуцсан нэгжээр хянуулна.

8.2.Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах

асуудлын жагсаалт болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсны дараа Ерөнхий сайдад танилцуулж, зөвшөөрөл авна.

8.3.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт гаргахдаа Засгийн

газрын нэг гишүүний эрхлэх ажлын хүрээний асуудлыг хэлэлцэж дуусгаад дараагийн гишүүний эрхлэх ажлын хүрээний асуудлыг хэлэлцүүлэх дарааллыг баримтална.

8.4.Хэрэг эрхлэх газар нь хуралдаанд оруулах материалыг

олшруулан битүүмжилж хуанлийн 5-аас доошгүй хоногийн өмнө Засгийн газрын гишүүд болон энэ журмын 3.1-д заасан албан тушаалтанд хүргэж, гарын үсэг зуруулна.

8.5.Төрийн болон албаны нууцад хамаарах асуудлыг зөвхөн

хуралдаан дээр тараах бөгөөд материалыг энэ журмын дагуу бэлтгэх, зохион байгуулах ажлыг Хэрэг эрхлэх газрын нууц хамгаалах ажилтан хариуцна.

8.6.Засгийн газрын хуралдааны үйл ажиллагаанд Хэрэг эрхлэх

газрын цахим систем (цаашид “цахим систем” гэх)-ийг ашиглана.

8.7.Цахим системийн технологийн шаардлага, ашиглах журмыг

тагнуулын байгууллагын саналыг авсны үндсэн дээр Хэрэг эрхлэх газрын дарга батална.

8.8.Хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад орсон төрийн болон

албаны нууцад хамаарахаас бусад материалыг тухайн асуудлыг хариуцаж байгаа Хэрэг эрхлэх газрын ажилтан цахим системд байршуулна.

8.9.Цахим системийн нууцлал, аюулгүй байдлыг тагнуулын

болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулна.

8.10.Хуралдааны байрны нөхцөл, техник хэрэгслийн бэлэн

байдлыг хангах ажлыг Хэрэг эрхлэх газар хариуцах бөгөөд хуралдаанд оруулах асуудалтай холбогдох дуу, дүрс бичлэг, цахим танилцуулгыг

тогтоосон форматаар тухайн асуудлыг хэлэлцэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө Хэрэг эрхлэх газарт албаны цахим шуудангаар хүргүүлнэ.

8.11.Хаалттай хуралдааны техник, тоног төхөөрөмж (сүлжээ

дарагч, хананы чимээ үүсгэгч)-ийг шинээр суурилуулахад хэвийн ажиллагаа, судалгааг төрийн тусгай хамгаалалтын болон тагнуулын байгууллагын холбогдох нэгжүүд хамтран хийж, Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад танилцуулж хуралдаанд ашиглана.

8.12.Шаардлагатай тохиолдолд хуралдаанд танилцуулах

материалыг зөөврийн компьютер, бусад төхөөрөмжөөс үзүүлж болох бөгөөд Хэрэг эрхлэх газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжээс зөвшөөрөл авсан байна.

8.13.Хэлэлцэж байгаа асуудалд холбогдох биет зүйлс, загвар

макетыг Хэрэг эрхлэх газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр танилцуулж болно.

8.14.Хуралдаанд яам, Засгийн газрын агентлаг, холбогдох

байгууллагын газар, хэлтсийн дарга, түүнээс дээш албан тушаалтан оролцоно. Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл холбогдох албан хаагчийг Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын зөвшөөрснөөр хуралдаанд оролцуулж болно.

8.15.Хуралдаанд оролцох албан тушаалтны нэр, албан тушаалыг

Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн ажилтан хуралдааны цахим системд оруулах бөгөөд Төрийн ордны хамгаалалтын хэлтэст хуралдааны өмнөх өдөр хүргүүлнэ.

Ес.Хуралдаан хийх

9.1.Хуралдааныг Ерөнхий сайд, Ерөнхий сайдын түр эзгүй үед

Шадар сайд даргална.

9.2.Ерөнхий сайд, Шадар сайд нэгэн зэрэг түр эзгүй үед Ерөнхий

сайдын үүрэг болгосон Засгийн газрын гишүүн хуралдааныг даргална.

9.3.Хуралдаанд эрхлэх хүрээнийхээ асуудлыг Засгийн газрын

гишүүн өөрөө, хэрэв Засгийн газрын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар түр эзгүй байвал Засгийн газраас баталсан хуваарьт заасан Засгийн газрын гишүүн оруулна.

9.4.Ерөнхий сайдаас санал болгосон, эсхүл Засгийн газрын гишүүн

хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай

гэж үзсэн, бүрдүүлэлт болон энэ журмын 5-д заасан шаардлага хангасан асуудлыг Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулж, хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэлтээр оруулах талаар тохиролцсон байна.

9.5.Энэ журмын 4.1.4-т заасан асуудлыг хууль зүйн асуудал

эрхэлсэн, Засгийн газраас санаачлан боловсруулах татварын

холбогдолтой хууль тогтоомжийн төслийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.

9.6.Хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх тохиолдолд

хуралдаан даргалагч урьдчилан мэдэгдэж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулсны үндсэн дээр зохион байгуулна.

9.7.Хаалттай хуралдаанд оролцох Хэрэг эрхлэх газрын ажилтан,

яам, Засгийн газрын агентлаг болон холбогдох байгууллагын албан тушаалтан дуу, дүрсний бичлэг хийх (таблет, гар утас, дуу, дүрсний бичлэг хийх төхөөрөмж) болон мэдээлэл дамжуулах бусад техник хэрэгслийг хуралдааны танхимд авч орохыг хориглоно.

9.8.Хаалттай хуралдаанд оролцох албан тушаалтны нууцтай

танилцах эрхийн түвшинг Хэрэг эрхлэх газрын нууц хамгаалах ажилтан шалгаж, нууц задруулахгүй баталгаа гаргуулна.

9.9.Хуралдааны танхимын микрофоны систем, дуу бичлэгийн

төхөөрөмж, хаалттай хуралдааны техник, тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын холбогдох нэгж хариуцан ажиллана.

9.10.Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн ажилтан хуралдаанд

оролцох албан тушаалтны албан ажлын үнэмлэх, түр нэвтрэх зөвшөөрлийн бичгийг Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжээс өгсөн нэрсийн жагсаалттай тулган, гар утас, цүнх зэргийг тусгай шүүгээнд хийлгэсний үндсэн дээр шалгаж оруулна.

9.11.Энэ журмын 10.1.2-т заасан нэмэлтээр оруулах асуудлыг

хуралдаанаар хэлэлцүүлэхэд орох ажилтны албан тушаал, нэрсийг Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн ажилтан тухай бүр Төрийн ордны хамгаалалтын хэлтэст мэдэгдэнэ.

9.12.Цаг үеийн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Тагнуулын

ерөнхий газраас зөвшөөрсөн мэдээллийн системийг ашиглан нээлттэй хуралдааныг цахимаар зохион байгуулж болно.

9.13.Албан томилолт, өвчтэй байгаа зэрэг хүндэтгэн үзэх

шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй Засгийн газрын гишүүн энэ журмын 9.12-т заасан мэдээллийн системийг ашиглан хуралдаанд цахимаар оролцож болно.

Арав.Хуралдааны дэг

10.1.Хуралдаанд дор дурдсан дотоод журмыг баримтална:

10.1.1.хуралдаан даргалагч хуралдааныг нээж тухайн

өдрийн хуралдаанд оруулах асуудлын жагсаалтыг танилцуулж, нэмэлтээр оруулах болон хойшлуулах асуудлын талаар Засгийн газрын гишүүдээс тодруулна;

10.1.2.нэмэлтээр оруулах асуудлаар Хэрэг эрхлэх газрын

даргын саналыг сонссоны дараа хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуралдаан даргалагч алх цохин баталгаажуулах бөгөөд тодотгож баталсан дарааллын дагуу хэлэлцүүлнэ;

10.1.3.Засгийн газрын шийдвэрийн төсөл, танилцуулга,

тооцоо судалгаагүй асуудлыг нэмэлтээр хэлэлцүүлэхийг хориглоно;

10.1.4.хуралдаан дээр нэмэлтээр оруулсан асуудлыг энэ

журмын 7.3-т заасны дагуу Хэрэг эрхлэх газар хянаагүй бол “Хянагдаагүй материал” гэсэн тэмдэг дарж, олшруулан тараана;

10.1.5.асуудлыг хэлэлцэхэд олон хүн оролцох, хугацаа

шаардагдах, улсын төсөв, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, хөгжлийн зорилтот хөтөлбөр болон Засгийн газраас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийх шаардлагатай асуудлыг эхэлж оруулж болно;

10.1.6.хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хуралдаан

эхлэх цагт хүрэлцэн ирээгүй Засгийн газрын гишүүний хариуцан хэлэлцүүлэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй;

10.1.7.Засгийн газрын гишүүн нь Засгийн газрын тухай

хууль, хуралдааны журмыг чанд сахин, хэлэлцэж байгаа асуудалд анхааралтай хандаж, асуулт асуухдаа хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна;

10.1.8.Яам, Засгийн газрын агентлаг болон холбогдох

байгууллагын албан тушаалтан, ажлын хэсгийн гишүүн асуултад хариулахдаа босож өөрийгөө танилцуулах бөгөөд хариулт нь хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой, товч тодорхой байна;

10.1.9.Засгийн газрын гишүүн тухайн асуудалтай

холбогдсон асуулт, хариулт дууссаны дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр нэг асуудлаар гурваас илүүгүй удаа санал гаргах бөгөөд үг хэлэх хугацаа тухай бүр 5 минутаас хэтрэхгүй байна;

10.1.10.шаардлагатай тохиолдолд хэлэлцэж байгаа

асуудлаар Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга болон бусад албан тушаалтан тайлбар өгнө;

10.1.11.хуралдааны үед гар утсаар ярих, хуралдаан

даргалагчийн зөвшөөрөлгүй 5 минутаас дээш хугацаагаар түр гарах болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхиж гарахыг хориглоно;

10.1.12.хуралдаан даргалагч тухайн асуудлыг хэлэлцэж

дуусахад хэрхэн шийдвэрлэсэн талаар болон хуралдаан дууссаныг алх цохин мэдэгдэнэ;

10.1.13.хуралдааныг 2-4 цаг тутамд завсарлагатай хийх

бөгөөд Засгийн газрын гишүүн чөлөө авч хуралдаанаас гарсан нөхцөлд үлдэж хуралдах гишүүдийн тоо нийт гишүүний гуравны хоёрт хүрэхгүй бол хуралдаан завсарлана. Завсарлагын хугацааг хуралдаан даргалагч тухай бүр тогтооно;

10.1.14.Засгийн газрын нээлттэй хуралдааны ажиллагааг

олон нийтэд мэдээлэх зорилгоор сурвалжлах хэвлэл, мэдээллийн төлөөллийг хуралдааны танхимд оруулах зөвшөөрлийг Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга олгоно.

10.2.Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх

хэсэгт заасны дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудалд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс бичгээр ирүүлсэн саналыг хуралдаан даргалагч танилцуулах бөгөөд шийдвэрт хэрхэн тусгагдсан талаар уг асуудлыг хэлэлцсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан Хэрэг эрхлэх газар хариу мэдэгдэнэ.

10.3.Хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэхэд энэ журмын 5.1.1-

5.1.6, 6.1-6.7, 7.1-7.4, 8.8, 8.10, 8.12-т заасныг тус тус мөрдөхгүй байж болно:

10.3.1.улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт

оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу аюул учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол аюулын үед;

10.3.2.улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарч

болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон.

Арван нэг.Хуралдааны шийдвэр гаргах

11.1.Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар

гарсан саналыг нэгтгэн дүгнэж, шийдвэрийн төслийг уншиж сонсгоно.

11.2.Хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд

оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана. Олонхын санал авч чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно.

11.3.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэр гарган батлах,

шийдвэр гаргах шаардлагагүй гэж буцаах, хугацаа тогтоон дахин боловсруулахаар хойшлуулах гэсэн гурван хэлбэрээр шийдвэрлэнэ.

11.4.Энэ журмын 4.2-т заасны дагуу танилцуулсан асуудлаар

даалгавар, үүрэг, чиглэл өгөх тэмдэглэл гаргаж болно.

11.5.Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар

Засгийн газрын тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай шийдвэрлэх асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.

11.6.Хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрт хуралдаанаас

хойш зарчмын өөрчлөлт хийхийг хориглоно. Зарчмын өөрчлөлт хийх шаардлага гарвал хуралдаанаар дахин хэлэлцүүлнэ.

11.7.Хуралдааны шийдвэрийн эцсийн томьёоллыг тухайн

асуудлыг хариуцсан Хэрэг эрхлэх газрын ажилтан болон холбогдох байгууллагын албан тушаалтан хийж, хариуцсан нэгжийн болон хуулийн нэгжийн даргаар хянуулах бөгөөд Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга эцэслэн хянаж гарын үсэг зурна.

11.8.Энэ журмын 11.7-д заасны дагуу эцэслэн хянасан

томьёоллоор хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн ажилтан тогтоол, захирамжийг хэвлэмэл хуудаст хэвлэн гаргана.

11.9.Засгийн газрын тогтоолыг Хэрэг эрхлэх газар ажлын 3

хоногт багтаан эхлээд Хэрэг эрхлэх газрын дарга болон түүний биелэлтийг хариуцсан сайдаар, дараа нь Ерөнхий сайдаар тус тус хянуулан гарын үсэг зуруулж, Засгийн газрын тамга дарж баталгаажуулна.

11.10.Ерөнхий сайдын түр эзгүй үед Ерөнхий сайдын үүрэг

болгосноор тухайн хуралдааныг даргалсан Засгийн газрын гишүүн төлөөлөн тогтоолд гарын үсэг зурна.

Арван хоёр.Хуралдааны явцыг баримтжуулах

12.1.Хуралдааны явц, хуралдаан дээр Засгийн газрын гишүүд,

хуралдаанд оролцсон албан тушаалтнуудын хэлсэн үг, саналыг Хэрэг эрхлэх газар дуу хураагуурт бичиж, үг нэг бүрчлэн цаасан суурьт буулгана.

12.2.Шаардлагатай гэж үзвэл хуралдаан даргалагчийн

зөвшөөрснөөр Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудал хариуцсан нэгжийн ажилтан нээлттэй хуралдааны явцаас хэсэгчлэн дүрс бичлэгээр баримтжуулалт хийж болно. Энэ тохиолдолд дүрс бичлэгийг тусгай тээгчид буулгаж, Засгийн газрын архивт шилжүүлнэ.

12.3.Энэ журмын 8.10, 8.12-т заасан дуу, дүрс бичлэг,

танилцуулгын цахим баримтыг Хэрэг эрхлэх газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан ажилтан тусгай тээгчид буулгаж, Засгийн газрын архивт шилжүүлнэ.

12.4.Хуралдааны явцын талаар хураангуй тэмдэглэлийг давхар

хөтөлнө. Хураангуй тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын нэр, түүнийг танилцуулсан Засгийн газрын гишүүний овог нэр, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгана.

12.5.Хуралдааны хураангуй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газрын

хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга хууль зүйн үндэслэл, томьёоллын хувьд хянах бөгөөд ажлын 3-5 хоногт багтаан албажуулна.

12.6.Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газрын

хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн дарга үнэн зөв бичигдсэн эсэхийг хянах бөгөөд ажлын 7-12 хоногт багтаан албажуулна.

12.7.Хэрэг эрхлэх газрын даргын эрх олгосноор Тэргүүн дэд дарга

хуралдааны хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэлд гарын үсэг зурах бөгөөд Тэргүүн дэд даргын эзгүйд түүний нэрийн өмнөөс дэд дарга гарын үсэг зурна.

12.8.Хуралдааны хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэлд

холбогдох албан тушаалтан гарын үсэг зурсныг баталгаажуулан Хэрэг эрхлэх газрын тамга дарна.

12.9.Хуралдааны тэмдэглэлд дор дурдсан баримт бичгийг

хавсаргана:

12.9.1.тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын

жагсаалт, тойм;

12.9.2.Засгийн газрын гишүүдийн ирцийн байдал (тоо,

хувь, хурлаас хоцорсон болон хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан), хуралдаанд оролцсон Хэрэг эрхлэх газрын болон яам, Засгийн газрын агентлаг, холбогдох байгууллагын албан хаагчдын албан тушаал, нэрс.

Арван гурав.Хуралдааны шийдвэрийг хүргүүлэх,

зөвшөөрөл олгох

13.1.Хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр

тогтсон асуудлыг тухайн асуудал хариуцсан Хэрэг эрхлэх газрын ажилтан ажлын 7 хоногт багтаан бэлэн болгож, Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулан Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.

13.2.Улсын Их Хурлын Тамгын газраас тов тогтоосны дагуу хууль

тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Засгийн газрын гишүүн өргөн мэдүүлэхэд Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга тус тус оролцоно.

13.3.Хэрэг эрхлэх газар Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын

захирамжийг гарын үсэг зурагдсанаас хойш ажлын нэг хоногт багтаан Төрийн ордон дахь байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Холбогдох бусад байгууллагад хүргүүлэхээр төрийн тусгай шуудангийн Төрийн ордон дахь салбарт тухайн өдөрт багтаан шилжүүлнэ.

13.4.Хуралдааны хураангуй тэмдэглэлийн шаардлагатай хэсгийг

Хэрэг эрхлэх газар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албажуулснаас хойш ажлын хоёр хоногт багтаан шуудангаар илгээнэ.

13.5.Төрийн байгууллага, албан тушаалтан ажлын зайлшгүй

шаардлагаар Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн гарын үсэг зурсан эх хувиас хуулбар авах тохиолдолд Хэрэг эрхлэх газрын дарга зөвшөөрөл олгоно.

13.6.Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн

хяналтын хувь, хуралдааны тэмдэглэлээс хуулбар авах тохиолдолд Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга зөвшөөрөл олгоно.

Арван дөрөв.Хуралдааны шийдвэрийг нийтлэх, сурталчлах

14.1.Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн

талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.

14.2.Шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайд, Засгийн газрын

гишүүн болон Хэрэг эрхлэх газрын дарга хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад асуудлаар гарсан Засгийн газрын шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлнэ.

14.3.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын шийдвэрийн төсөл,

хуралдааны явцын бичлэг, Засгийн газрын гишүүний санал хураалтад оролцсон байдал, хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар эрх бүхий хууль хяналтын байгууллага шаардсанаас бусад тохиолдолд Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөхийг хориглоно.

14.4.Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрөл олгосноор Засгийн

газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ.

14.5.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм, гишүүдийн

оролцсон байдал болон энэ журмын хэрэгжилтийн талаар Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгж улирал тутам, сүүлийн хуралдаанд нэгтгэн танилцуулна.

Арван тав.Бусад зүйл

15.1.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд эрх бүхий этгээд

хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

---о0о---

Журмын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД
ОРУУЛАХ АСУУДЛЫН ХЯНАЛТЫН ХУУДАС

Байгууллагын нэр:

Хэлэлцүүлэх/Танилцуулах асуудлын нэр: Засгийн газрын хуралдаанаар:

Хэлэлцүүлэх Танилцуулах

Санаачлагчийн нэр:

Хуралдаанд оруулах асуудал нь “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын дор дурдсан шаардлагыг хангасан эсэх:

Хуралдаанд оруулах материалын бүрдэл /шийдвэрийн төсөл, танилцуулга, саналын товьёг, бусад холбогдох баримт бичиг/ бүрэн эсэх

Хууль тогтоомжид нийцүүлэн үндэслэл сайтай боловсруулсан, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэртэй давхардсан болон зөрчилдсөн асуудлыг хянасан эсэх

Хуралдаанд оруулах асуудлын боловсруулалт нь Засгийн газрын баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын шаардлагад нийцсэн, монгол хэл бичгийн дүрмийн алдаа болон утга найруулгыг хянасан эсэх

Тайлбар: Дээр дурдсан шаардлагыг хангасан бол тэмдэглэнэ.

Нийт………хуудас материалыг хянан баталгаажуулсан:

Сайд …………………………

(гарын үсэг) (гарын үсгийн тайлал)

Төрийн нарийн бичгийн дарга …………………………

(гарын үсэг) (гарын үсгийн тайлал)

20… оны … сарын … өдөр

Төрийн мэдээлэл · 2022 · № 22 (1220)1667–1685-р хуудас