— 1630 —
Хаягжуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот
ХАЯГЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.10 дахь хэсэг нэмсүгэй:
“4.10.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны гудамж талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээг авна.”
2 дугаар зүйл.Хаягжуулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль,” гэснийг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль,” гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР