Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(755)
— 2265 —

Үндэсний хороо байгуулах тухай № 171

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

596. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Дугаар 170 2265

597. Үндэсний хороо байгуулах тухай Дугаар 171 2265

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 170 хот

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омбоосүрэнгийн Эрдэнэчимэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төгсжаргалын Гандийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 171 хот

Үндэсний хороо байгуулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Агаарын тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: 1. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтаар, Үндэсний хорооны ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 38 (755)2265-р хуудас