— 1608 —
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт, мөн зүйлийн 11.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.6 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.2.1 дэх заалт, мөн зүйлийн 46.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалтын “нийслэл, сум,” гэснийг “сум, нийслэл,” гэж, 57 дугаар зүйлийн 57.5.1 дэх заалтын “дүүрэг, баг,” гэснийг “баг, дүүрэг,” гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР