Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1218)
— 1438 —

Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай № 28

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 03 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 28 хот

Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181 дүгээр зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн

2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн

28 дугаар зарлигийн хавсралт

ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ УУЛ ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ЁСЛОЛ ҮЙЛДЭХ ХУВААРЬ (2022-2036)

1. Алтан овоо (Сүхбаатар аймаг) 2022, 2027, 2032 он 2. Хан хөхий уул (Увс аймаг) 2022, 2027, 2032 он 3. Ноён уул (Сэлэнгэ аймаг) 2022, 2027, 2032 он 4. Их Тахилгат хайрхан (Өмнөговь аймаг) 2023, 2028, 2033 он 5. Алтан хөхий уул (Ховд аймаг) 2023, 2028, 2033 он 6. Суварга хайрхан уул (Архангай аймаг) 2023, 2028, 2033 он 7. Алтайханы Таванбогд уул (Баян-Өлгий аймаг) 2024, 2029, 2034 он 8. Бурхан Халдун уул (Хэнтий аймаг) 2025, 2030, 2035 он 9. Богдхан уул (Улаанбаатар хот) 2025, 2030, 2035 он 10. Отгонтэнгэр хайрхан (Завхан аймаг) 2026, 2031, 2036 он 11. Сутай хайрхан (Говь-Алтай аймаг) 2026, 2031, 2036 он 12. Их Богд хайрхан (Баянхонгор аймаг) 2026, 2031, 2036 он

Төрийн мэдээлэл · 2022 · № 20 (1218)1438-р хуудас