Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1218)
— 1434 —

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“46.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл эрх бүхий хуулийн этгээдээр тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 20 (1218)1434-р хуудас