Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн
56 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5, 6, 7 дахь хэсэг нэмсүгэй:
“5.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ
хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.
6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай
хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно.
7.Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шалгуурыг
мөрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.”
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн
8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл,” гэсний дараа “төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн
56 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “хувьчлагдах үйлдвэрийн газрын” гэснийг “хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах хуулийн этгээдийн” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.