Албан тушаалаас чөлөөлөх тухай № 152
Дөрөв. Урамшуулал олгох ажлыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 152 хот
Албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлийг 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 153 хот
Алтай ханы Таванбогд уул болон Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг төрийн тахилгатай болгох тухай
Баян-Өлгий болон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, хүсэлтийг дэмжиж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь: