Тооллогын комисс байгуулах тухай № 18
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр Дугаар 18 хот
Тооллогын комисс байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь
заалт, 9.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын
Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Н.Ганибал, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
2.Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг
зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.