Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(1214)
— 1154 —

Дүрэм шинэчлэн батлах тухай № 213

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2022 оны 02 дугаар Улаанбаатар

сарын 08-ны өдөр Дугаар 14 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суугаа Онц бөгөөд

Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарийн Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 213 хот

Дүрэм шинэчлэн батлах

тухай

Барилгын тухай хуулийн 32.1.10-т заасныг үндэслэн Монгол

Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох

дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Шинэчлэн батлагдсан дүрмийн хэрэгжилтийг улсын хэмжээнд

хангуулж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт, аймаг, нийслэлийн хэмжээнд хангуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Төрийн мэдээлэл · 2022 · № 16 (1214)1154-р хуудас