Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 11
2022 оны 02 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр Дугаар 11 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилсугай.
2021 оны 7 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 211 хот
Журам шинэчлэн батлах тухай
Өрийн удирдлагын тухай хуулийн 29.9-д заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан
зээлдүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийн эх үүсвэрийг
зориулалтын дагуу үр дүнтэй ашиглах, дамжуулан зээлдүүлэх зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх, зээлийг эргэн төлөх хөрөнгийн эх үүсвэрийг эцсийн зээлдэгч болон дэд зээлдэгч нь жил бүрийн төсөвтөө тусган журмыг хэрэгжүүлж ажиллахыг төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн
сайд Б.Жавхланд даалгасугай.