Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(1211)
— 1050 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 88

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 88 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн

эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 107 хот

Шүүгчийн албан тушаалаас

чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн

1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, мөн зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.9 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны 63 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт

хүрсэн Лхүндэвийн Атарцэцэг, Хээмчигийн Сонинбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
Төрийн мэдээлэл · 2022 · № 13 (1211)1050-р хуудас