Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(1210)
— 1035 —

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлт

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЗОНЫ ҮЕ ДАВХАРГЫГ ЗАДАЛДАГ БОДИСЫН ТУХАЙ
МОНРЕАЛИЙН ПРОТОКОЛД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Шийдвэр XXVIII/1: Монреалийн Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлт

Оролцогч улсуудын 28 дугаар бага хурлын тайлангийн хавсралт I-т тусгасан Монреалийн Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн Конвенцийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмын дагуу батлах;

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд оруулах нэмэлт, өөрчлөлт

I зүйл: Нэмэлт, өөрчлөлт

1 дүгээр зүйл, 4 дэх хэсэг

Протоколын 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дараах үгсийг: “Хавсралт C, эсхүл Хавсралт E” гэснийг дор дурдсанаар өөрчлөх: “Хавсралт C, Хавсралт E, эсхүл Хавсралт F”

2 дугаар зүйл, 5 дахь хэсэг

Протоколын 2 дугаар зүйлийн 5 дугаар заалтын: “болон 2H дугаар зүйл” гэснийг дор дурдсанаар өөрчлөх: “2H ба 2J дугаар зүйлүүд”

2 дугаар зүйл, 8 (a), 9 (a) болон 11 дүгээр заалтууд

Протоколын 2 дугаар зүйлийн 8 (a) ба 11 дүгээр заалтуудын: “2A-аас 2I дугаар зүйлүүд” гэснийг дор дурдсанаар өөрчлөх: “2A-аас 2J дугаар зүйлүүд”

Протоколын 2 дугаар зүйлийн 8 дугаар заалтын (a) дугаар дэд заалтын төгсгөлд дараах үгсийг нэмж оруулна:

“Талуудын авч үзэж буй хэрэглээ, эсхүл үйлдвэрлэлийн нийт нэгтгэн тооцсон түвшин 2J дугаар зүйлийн дагуу шаардагдах түвшнээс хэтрээгүй тохиолдолд 2J дугаар зүйлийн хүрээнд хэрэглээ, эсхүл үйлдвэрлэлтэй хамааралтай үүргийг багтаахын тулд ийм төрлийн гэрээг өргөжүүлж болно.”

Төрийн мэдээлэл · 2022 · № 12 (1210)1035-р хуудас