Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай /Шинэчилсэн найруулга/
2021 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 24-ний өдөр хот
ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын
иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж
2.1.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж нь
Монгол Улсын Үндсэн хууль1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хуульд
зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль дараах харилцаанд үйлчилнэ:
3.1.1.Монгол Улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэх,
эсхүл дадлагажих, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаа;
3.1.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсад
хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөлтэй холбогдсон харилцаа.
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн. 3Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 32 дугаарт нийтлэгдсэн.