Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай № 33
2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 33 хот
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгсэл, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” автоматжуулах техник хэрэгслийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй.
2.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 34 хот
Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 5,206,020,836,0 /таван тэрбум хоёр зуун зургаан сая хорин мянга найман зуун гучин зургаа/ төгрөг байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлын 3679,400.000 төгрөгийг Сонгуулийн ерөнхий хорооны төсвөөс, 116,320.836 төгрөгийг Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын үлдэгдлээс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар