Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1206)
— 691 —

Цахим гарын үсгийн тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр хот

ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь цахим орчинд хүн, хуулийн этгээд

цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл.Цахим гарын үсгийн хууль тогтоомж

2.1.Цахим гарын үсгийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн

хууль1, Иргэний хууль2, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль3, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Төрийн нууцад хамааруулснаас бусад цахим мэдээлэлд цахим

гарын үсэг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Цахим хэлбэрээр хэлцэл хийхтэй холбогдсон энэ хуулиар

зохицуулснаас бусад харилцааг Иргэний хууль болон бусад хуулиар зохицуулна.

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 3Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 06 дугаарт нийтлэгдсэн. 4Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 07 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2022 · № 8 (1206)691-р хуудас