Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(753)
— 2211 —

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 29

3.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 28 хот

Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан 270.0 /хоёр зуун дал/ тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 29 хот

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Лханаасүрэнгийн Пүрэвдоржийг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 36 (753)2211-р хуудас