Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(753)
— 2210 —

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай ” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 27

1.”Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1993 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Сум дундын прокурорын газар” гэсэн Хоёр дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 9,10 дахь заалт нэмсүгэй:

“9.Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газар Ханбогд сум Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций сум 10.Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар прокурорын газар Гурвантэс сум Гурван тэс, Ноён, Сэврэй сум”,

2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 27 хот “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 4 дэх заалт нэмсүгэй:

“4.Энэ тогтоолын 27-д заасан хязгаарт багтаан газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг салбарын онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т олгосугай.”

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 36 (753)2210-р хуудас