Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(753)
— 2209 —

Хэлэлцээр соёрхон батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. “Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 25 хот

Шүүгчийн орон тоо тогтоох тухай

Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийг шинээр байгуулсантай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 5 байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 26 хот

“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2012 · № 36 (753)2209-р хуудас