Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай /Шинэчилсэн найруулга/
2021 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 17-ны өдөр хот
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу
иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино.
2 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль тогтоомж
2.1.Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль тогтоомж нь Монгол
Улсын Үндсэн хууль1, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр
заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан мэдээллийг ил
болгохтой холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
3.2.Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн үйл ажиллагааг
цахим хэлбэрээр явуулахтай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2 Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 29 дугаарт нийтлэгдсэн.