Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1203)
— 386 —

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 24-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны

дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

1/68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг:

“68.2.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн

27 дугаар зүйлд заасны дагуу төсвийн төсөлд хяналтын сонсгол явуулах бол хоёр дахь хэлэлцүүлгийн өмнө төсвийн төслийн цаглаварт нийцүүлэн Төсвийн байнгын хороо сонсгол зохион байгуулж болно.”

2/106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг:

“106.5.Энэ хуулийн 106.1-д заасан нэр дэвшигчийн сонсгол

явуулахаар бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Нийтийн сонсголын тухай хуулийн 6.3-т заасан үндэслэлээр сонсголыг хаалттай явуулж болно.”

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны

дэгийн тухай хуулийн дараах бүлэг, зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/69 дүгээр зүйл.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг:

“69 дүгээр зүйл.Төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг

69.1.Улсын төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлэгт тухайн төсөл

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг танилцуулж, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилт, холбогдох шалгуур үзүүлэлт тус бүрээр төсөвлөсөн эсэх талаар Тамгын газраас хийсэн дүн шинжилгээг Улсын Их Хурлын гишүүдэд тараана.

69.2.Нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг танилцуулах илтгэлийг

Ерөнхий сайд, төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулна.

Төрийн мэдээлэл · 2022 · № 5 (1203)386-р хуудас