Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай
2021 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 24-ний өдөр хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль,
Улсын Их Хурлын бусад шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаанд тавих Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын
хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хууль тогтоомж
нь Монгол Улсын Үндсэн хууль1 /цаашид “Үндсэн хууль” гэх/, Монгол Улсын Их Хурлын тухай2, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай3, Нийтийн сонсголын тухай4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын зорилго
3.1.Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-ын
хяналт шалгалтыг дараах зорилгоор хэрэгжүүлнэ:
3.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн
биелэлтийг хангуулах;
3.1.2.хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгааг хангах; 3.1.3.нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар
иргэний мэдэх эрхийг хангах;
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Монгол Улсын Их Хурлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 3Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 4Нийтийн сонсголын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 22 дугаарт нийтлэгдсэн.