Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2022 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 31-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар
тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд
Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.”
2 дугаар зүйл.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар
тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын “нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр” гэснийг “нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, ” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “2022 оны 06 дугаар сарын 30-ны” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 31-ний” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.