Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1202)
— 165 —

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 31-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2022 ОНЫ ТӨСВИЙН
ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2023-2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн

хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн

хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төсвийн хүрээний мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

2022 он 2023 он 2024 он

1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 5.0 5.0 6.0

2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 6.7 6.0 6.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 15,771.7 17,168.9 18,880.6

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 33.7 33.0 32.2

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 18,158.8 19,040.7 20,523.9

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 38.8 36.6 35.0

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/ 2,410.5 881.9 1,483.2

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 5.2 1.7 2.5

6

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -2,387.1 -1,871.9 -1,643.4

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -5.1 -3.6 -2.8

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 4,809.6 5,569.3 6,124.5

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 10.3 10.7 10.4

8

Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 31,439.4 32,727.2 34,839.6

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 67.2 62.9 59.4

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

490.4 530.0 569.6

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.0 1.0 1.0

”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 4 (1202)165-р хуудас