Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1201)
— 38 —

Таримал ургамлын үр, сортын тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 29-ний өдөр хот

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР,
СОРТЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь таримал ургамлын үрийн салбарын

хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, генетик нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Таримал ургамлын үр, сортын хууль тогтоомж

2.1.Таримал ургамлын үр, сортын хууль тогтоомж нь Монгол

Улсын Үндсэн хууль1, Тариалангийн тухай хууль2, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр

заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх

төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Монгол Улсын олон улсын гэрээний гишүүн орны иргэн,

хуулийн этгээд нь энэ хуулиар сортын бүтээгчийн эрх авсан бол Монгол Улсын иргэний нэгэн адил энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Тариалангийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 08 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2022 · № 3 (1201)38-р хуудас