Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай № 91
2021 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 18-ны өдөр Дугаар 91 хот
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд
баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн
чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын
Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:
1/макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж,
бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх;
2/уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогыг нэгтгэн
тодорхойлж, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах;
3/Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага
/ФАТФ/-ын 2023 оны харилцан үнэлгээнд бэлтгэх ажлын хүрээнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын Үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, ФАТФ- ын зөвлөмжийн үнэлгээг дээшлүүлэх, зөвлөмжид нийцүүлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээнд үндэслэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгох, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх;