Журам шинэчлэн батлах тухай № 194
2021 оны 7 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 194 хот
Журам шинэчлэн батлах тухай
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.2-т заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг
бүртгэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй,
дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах
тухай” Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар тогтоол, “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаар тогтоол, “Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2021 оны 194 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин
суух гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид “гадаадын иргэн” гэх)- ийг бүртгэх, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, хэлбэр, төрөл өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.