Журам шинэчлэн батлах тухай № 193
2021 оны 7 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 193 хот
Журам шинэчлэн батлах тухай
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.3-т заасныг
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан
гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй,
дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 339 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2021 оны 193 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар
зүйлд заасан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид “гадаадын иргэн” гэх)-ийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх, цуцлах, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.