Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(720)
— 242 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

гэснийг “25.5-д” гэж, 25.10 дахь хэсгийн “25.9-д” гэснийг “25.10-т” гэж, 25.12 дахь хэсгийн “25.11-д” гэснийг “25.12-т” гэж, мөн зүйлийн 25.4-25.16 дахь хэсгийн дугаарыг “25.5-25.17” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 52 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 хэсгийн “Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай2,” гэснийг “Төсвийн тухай” гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” гэснийг “Төсвийн тухай” гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 39.2-т заасан” гэснийг “Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан” гэж, 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийн “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.2-т заасан” гэснийг “Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан” гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан” гэснийг “Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2012 · № 3 (720)242-р хуудас