Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 36
(753)
— 2055 —

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

577. “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд нэмэлт оруулах тухай Дугаар 31 2212

578. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Дугаар 32 2213

579. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай Дугаар 33 2214

580. Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Дугаар 34 2214

581. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай Дугаар 35 2215

582. Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Дугаар 36 2216

583. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Дугаар 37 2217

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 18 дахь хэсэг нэмсүгэй:

“18.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.”

2 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсгийн дугаарыг “19” гэж өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2012 · № 36 (753)2055-р хуудас