Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 44
(1194)
— 3173 —

Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 63

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 13-ны өдөр Дугаар 63 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд

Бүрэн эрхт Элчин сайд Ганхуурайн Баттунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэгийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ

2021 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 13-ны өдөр Дугаар 64 хот

Элчин сайдыг эгүүлэн татах,

тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд

Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалагийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН УХНААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ
Төрийн мэдээлэл · 2021 · № 44 (1194)3173-р хуудас