Журам батлах тухай № 160
2021 оны 6 дугаар Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 160 хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн
2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.13-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг
төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмыг 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн
төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.
Засгийн газрын 2021 оны 160 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Зорилго, хамрах хүрээ
1.1.1.Энэ журмын зорилго нь улсын төсвийн хөрөнгө
оруулалтын төлөвлөлт болон санхүүжилтийн удирдлагыг боловсронгуй болгох замаар төсвийн зардлыг бууруулж, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд оршино.
1.1.2.Барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж,
зөвлөх үйлчилгээ зэрэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх