Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 51
2021 оны 09 дүгээр Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 49 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1
дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.9 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны 47 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт
хүрсэн шүүгч Дамдинжавын Мөнхцэцэгийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Шараагийн Эрдэнэцэцэгийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
2021 оны 09 дүгээр Улаанбаатар
сарын 30-ны өдөр Дугаар 51 хот
Элчин сайдыг эгүүлэн татах,
тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Батлайн Чулуунхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг томилсугай.