Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(1191)
— 3063 —

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ

ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ

Энэхүү гэрээний Оролцогч улсууд нь,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн зорилго, зарчмуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад шийдвэр төгс байж,

Цөмийн зэвсгийг аливаа байдлаар хэрэглэснээс үүдэн гарах хүмүүнлэгийн сүйрлийн үр дагаварт сэтгэл гүнээ зовниж, цөмийн зэвсгийг бүрэн устгах нэн шаардлага нь ийм зэвсгийг ямар ч нөхцөлд, дахин хэзээ ч хэрэглэхгүй байх цорын ганц баталгаа болохыг хүлээн зөвшөөрч,

Цөмийн зэвсгийг үргэлжлүүлэн хадгалж байгаагаас учрах, тэр дундаа гэнэтийн осол, алдаатай тооцоо, эсхүл зохион бүтээснээс шалтгаалан цөмийн зэвсгийн аливаа дэлбэрэлт үүсэх эрсдэлийг санаж,

4.2.6.2.хуваарьт нислэгийг тодорхой хугацаа буюу нислэгийн тоо зааж багцалсан хэлбэрээр олгох; 4.2.6.3.төлбөр, хураамж шаардахгүй байх.

Тав.Журмын хэрэгжилтэд хяналт тавих

5.1.Зөвлөлийн гишүүн байгууллага хилийн хяналт болон бусад үйл ажиллагаа, агаарын тээврийг хялбаршуулах талаар энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, төслийг тус тусын чиг үүргийн дагуу боловсруулж Зөвлөлд хүргүүлж болно.

5.2.Зөвлөлд төлөөлөл бүхий байгууллага энэ журмыг тус тусын чиг үүргийн дагуу хэрэгжүүлж ажиллана.

5.3.Зөвлөл журмын хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд Ерөнхий газар энэ журмын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг жилд нэг удаа Зөвлөлд хүргүүлнэ.

Зургаа.Санхүүжилт

6.1.Энэ журамд заасан үүрэг хүлээсэн байгууллага хариуцсан үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр төсөвтөө тусган санхүүжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
Төрийн мэдээлэл · 2021 · № 41 (1191)3063-р хуудас