Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 31
2021 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 31 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг томилсугай.
2021 оны 5 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 137 хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн 9 дүгээр хавсралтын Стандарт 8.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 289 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.АНУ-ын Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр баталсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын холбогдох зүйл болон түүний Хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-д тусгасан агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн агаарын хөлөг, багийн гишүүд, зорчигч, ачаа, шуудан, бараа болон бусад эд зүйлсийг улсын хилээр хүндрэл, чирэгдэл, саадгүй нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай зохион байгуулах, боловсронгуй болгоход энэ журам (цаашид “Журам” гэх)-ын зорилго оршино.
1.2.Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог дараах утгаар ойлгоно:
1.2.1.“Агаарын тээвэрлэгчийн шуудан ба эд зүйлс” гэж агаарын тээвэрлэгчийн дотоод үйл ажиллагаанд зориулагдсан өөрийн, эсхүл гэрээт байгууллагад хүргүүлэх зорилгоор тээвэрлэх бичиг баримт, хангамжийн материал, техник үйлчилгээний сэлбэг, нислэгийн хоол, хүнс, цэвэрлэгээний болон бусад зүйлсийг;
1.2.2.“Албадан гаргаж байгаа гадаадын иргэн” гэж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1-д заасны дагуу Монгол Улсаас албадан гаргаж буй этгээдийг;
1.2.3.“Барааг чөлөөлөх” гэж гаалийн бүрдүүлэлт хийгдсэний дараа гаалийн байгууллагаас барааг чөлөөт эргэлтэд оруулах зөвшөөрлийг хүлээн авагчид олгох үйл ажиллагааг;
1.2.4.“Буулгах үйл ажиллагаа” гэж агаарын хөлөг газардсаны дараа зорчигч, ачаа, тээш, шуудан, илгээмжийг агаарын хөлгийн тавцангаас буулгах ажиллагааг;
1.2.5.“Гадаадад зорчих бичиг баримт” гэж Монгол Улсын иргэний хувьд үндэсний гадаад паспорт, Монгол Улс руу буцах үнэмлэх, гадаадын иргэний хувьд тухайн улсаас гадаадад зорчих хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичгийг;
Засгийн газрын 2021 оны 137 дугаар тогтоолын хавсралт
1.2.6.“Гаалийн түр зөвшөөрөл” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулж байгаа тодорхой нэр төрлийн барааг тусгай нөхцөл, болзолтойгоор импортын татвар, хураамжаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөхийг (эдгээр бараа нь тусгайлсан зорилго, хэрэглээний дагуу, эсхүл тодорхой хугацааны дараа ердийн ашиглалтыг нь хангах засвар, үйлчилгээнээс өөр өөрчлөлт оруулалгүй буцаан гаргах нөхцөлтэй);
1.2.7.“Импортын барааны татвар, хураамж” гэж барааг импортлох үед гаалийн татвар болон бусад татвар, хураамж, төлбөрийн нийлбэрийг (Үүнд эрх бүхий төрийн байгууллагын өмнөөс гаалийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээний болон түүнтэй холбоотой бусад төлбөр хамаарахгүй);
1.2.8.“Машинаар уншигдах аяллын бичиг баримт” гэж иргэний нисэхийн олон улсын байгууллагын Док 9303-ын стандартад нийцүүлсэн, зориулалтын тоног төхөөрөмжөөр уншуулахад баримт бичигт тусгагдсан мэдээлэл нь цахим хэлбэрт шилждэг бичиг баримтыг;
1.2.9.“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналт” гэж хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг агаарын хөлгөөр хууль бусаар тээвэрлэхэд тавих хяналт, шалгалтын арга хэмжээг;
1.2.10.“Хилийн хяналтын байгууллага” гэж Монгол Улсын хилийн тухай хуулийн 3.1.16-д заасан байгууллагыг;
1.2.11.“Хилийн хяналтын хоёр (улаан, ногоон) гарцын тогтолцоо” гэж хилийн хяналтын байгууллага эрсдэлийн удирдлагын тогтолцоог ашиглан агаарын хөлгийн баг, зорчигч, ачаа, тээш, шуудан, бараа, бүтээгдэхүүнийг шалгах аргачлалыг;
1.2.12.“Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д тодорхойлсон этгээдийг;
1.2.13.“Хүлээн зөвшөөрөгдөөгүй зорчигч” гэж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсад орохыг хориглосон гадаадын иргэнийг;
1.2.14.“Хэв журам зөрчсөн зорчигч” гэж агаарын хөлгөөр зорчих журам болон олон улсын нислэгийн журам зөрчсөн, нисэх буудал, хилийн хяналтын байгууллагын ажилтан, агаарын хөлгийн багийн зааврыг
үл дагаж, нисэх буудлын болон нислэгийн хэвийн ажиллагааг алдагдуулж буй этгээдийг;
1.2.15.“Хэрэгцээгүй саатал” гэж улсын хилээр нэвтрүүлэх ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцогч нь агаарын тээвэрлэгч, хилийн хяналтын болон бусад байгууллагын харилцан уялдаагүй, давхардсан, боловсронгуй бус үйл ажиллагаанаас шалтгаалан агаарын хөлөг, хөлгийн баг, зорчигч, ачаа, шуудан, бусад эд зүйлсийн хөдөлгөөнийг саатуулахыг;
1.2.16.“Эрсдэлийн удирдлага” гэж эрсдэл бүхий бараа, хөдөлгөөний талаар хилийн хяналтын байгууллагуудыг шаардлагатай мэдээллээр хангах удирдлагын арга, туршлагыг мөрдөж хэрэгжүүлэх системчилсэн үйл ажиллагааг;
1.2.17.“Аяллын цахим систем” гэж зорчигчоос Монгол Улсад зорчихоор гаргасан хүсэлтийг хүлээн авах, шалгах, цахим виз олгох системийг;
1.2.18.“Залилагч” гэж бусдын хууль ёсны бичиг баримтыг хууль бусаар ашиглан хил нэвтрэхийг оролдсон хүнийг;
1.2.19.“Зорчигчийн өгөгдлийн нэг цонх” гэж агаарын тээврийн үйлчилгээнд оролцогч байгууллагууд зорчигчийг хилээр нэвтрүүлэхэд төрийн байгууллагуудаас тавьдаг шаардлагад дурдсан стандартчилагдсан мэдээллийг нэг цэгт байршуулсан системийг;
1.2.20.“Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем” гэж агаарын тээвэрлэгчээс зорчигчийг бүртгэх явцад цуглуулсан мэдээллийг хилийн хяналтын байгууллагад илгээх, хилийн хяналтын байгууллага мэдээллийг хянаж, зорчигчийг бүртгэх явцад буцаан хүргүүлэх цахим системийг;
1.2.21.“Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” гэж Дэлхийн гаалийн байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах багц стандарт”-ын дагуу гаалийн байгууллагаас олгосон итгэмжлэл бүхий бараа нийлүүлэх сүлжээнд оролцогч (үйлдвэрлэгч, импортлогч, экспортлогч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, тээвэр зууч, агуулах эзэмшигч, бараа илгээгч)-ийг;
1.2.22.“Нэг цонхны үйлчилгээ” гэж гадаад худалдаа болон тээвэрлэлтэд оролцогч талуудад барааг улсын хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай бичиг баримт олгох, тэдгээрийг мэдээллээр хангах үйлчилгээг нэг цэгт үзүүлэхийг;
1.2.23.“Урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж агаарын тээвэрлэгч, эсхүл түүнээс эрх олгосон байгууллагын бэлтгэгдсэн ажилтнууд зорчигчийг агаарын хөлөгт суухаас өмнө дамжин өнгөрөх, зорчих улсын хилээр нэвтрэх аяллын бичиг баримт, шаардлагатай тохиолдолд виз, оршин суух зөвшөөрөлтэй эсэхийг шалгах үйл ажиллагааг; 1.2.24.“Харгалзан хүргэгч” гэж Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх болон албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг дагалдуулахаар томилсон албаны хүнийг;
1.2.25.“Харгалзан дэмжигч” гэж насанд хүрээгүй хүнийг харгалзан дэмжиж, хамт зорчиж буй насанд хүрсэн зорчигчийг (Энэ хүн нь тухайн насанд хүрээгүй хүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч биш байж болно);
1.2.26.“Харгалзан дэмжигчгүй зорчигч” гэж насанд хүрээгүй, харгалзан дэмжих хүнгүй яваа зорчигчийг;
1.2.27.“Цахим автомат гарц” гэж Монгол Улсын иргэний гаргасан хүсэлтийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, үндэсний гадаад паспорт болон биеийн давхцахгүй өгөгдлийг шалгаж, улсын хилээр нэвтрүүлэх суурин автомат төхөөрөмжийг;
1.2.28.“Нисэх багийн гишүүний гэрчилгээ болон Нисэх багийн гишүүний биеийн байцаалт” гэж нисэх багийн гишүүдийг улсын хилийн цахим гарцаар нэвтрэхэд шаардагдах аяллын баримт бичгийг.
Хоёр.Агаарын тээврийг хялбаршуулах талаар иргэний нисэхийн болон бусад байгууллагын үүрэг
2.1.Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “Ерөнхий газар” гэх) нь энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, агаарын тээврийг хялбаршуулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.1.1.журмыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, оролцогч байгууллагуудын үүргийг уялдуулан зохицуулах;
2.1.2.агаарын тээврийг хялбаршуулах дүрэм, журмыг боловсруулах, мөрдүүлэх;
2.1.3.агаарын тээврийг хялбаршуулах олон улсын стандарт, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих, судалгаа хийх, дүгнэлт гаргах;
2.1.4.агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой бодлогын санал боловсруулах, нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон бусад байгууллагуудад зөвлөмж, зөвлөгөө өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
2.1.5.агаарын тээврийг хялбаршуулахад чиглэсэн сургалтыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
2.1.6.агаарын тээврийн үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламжийн бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн ашиглалт, суурилуулалт нь агаарын тээврийг хялбаршуулах зарчимд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, зөвлөмж өгөх;
2.1.7.хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг шуурхай болгох, агаарын хөлөг хүлээж авах ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор зорчигчийн мэдээллийг цахимаар урьдчилан авах тогтолцоо бүрдүүлэх;
2.1.8.агаарын тээврийг хялбаршуулах арга хэмжээг нисэхийн аюулгүй байдлыг хангах түвшинг бууруулахгүйгээр төлөвлөн хэрэгжүүлэх;
2.1.9.зайлшгүй шаардлагаар агаарын хөлөг олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд буулт үйлдсэн тохиолдолд улсын хилийн хяналтыг гүйцэтгүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах;
2.1.10.Ерөнхий газар нь бусад улсын эрх бүхий байгууллагаас хүсэлт гаргасан тохиолдолд энэ журмын шаардлагатай хэсгийг хүргүүлэх;
2.1.11.агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улстай агаарын харилцаа бүхий улстай хамтран ажиллах;
2.1.12.цахилгаан тэжээлээр ажилладаг төхөөрөмж, түүний дотор урсамтгай цахилгаан тэжээлээр ажилладаг хөдлөх хэрэгслийг агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон тохиолдолд энэ тухай Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэж, хоригийн талаар олон нийтэд мэдээлэх;
2.1.13.агаарын хөлгийн ослын улмаас хохирсон зорчигч, тэдгээрийн гэр бүлд туслалцаа үзүүлэх журам, эсхүл бодлого баталж хэрэгжүүлэх.
2.2.Улсын бүртгэлийн байгууллага агаарын тээврийг хялбаршуулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.2.1.Гадаадад зорчих бичиг баримтын загварыг өөрчлөх, хэвлэх, тараах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Док 9303-т нийцүүлэх;
2.2.2.Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Док 9303-ын 1 дүгээр хэсэгт заасны дагуу машинаар уншигдах цахим паспорт олгох;
2.2.3.Машинаар уншигдах цахим паспорт олгохдоо дараах стандартыг баримтална:
2.2.3.1.паспортад биеийн давхцахгүй өгөгдлийн нэг буюу түүнээс дээш мэдээллийг цахим хэрэгслээр уншигдах байдлаар хадгалах;
2.2.3.2.цахим аргаар хадгалагдах мэдээлэл нь бичиг баримтын тоон гэрэл зураг, машинаар уншигдах мэдээлэлтэй адил байх;
2.2.3.3.машинаар уншигдах цахим паспортад хугацааны сунгалт хийгдэхгүй ба уншигдах хэсэгт өөрчлөлт, засвар оруулах боломжгүй болгох.
2.2.4.аяллын бичиг баримтын бэлдэц алдагдах, хууль бусаар ашиглахаас сэргийлэх арга хэмжээ авах;
2.2.5.аяллын бичиг баримтыг мэдүүлэх, хүлээн авах, олгох үйл явцад хяналт тавих;
2.2.6.хулгайлагдсан, гээгдсэн болон хүчингүй болсон аяллын бичиг баримтын талаарх мэдээллийг “Интерпол”-д нэн даруй мэдэгдэж, “Хулгайлагдсан, гээсэн аяллын бичиг баримтын мэдээллийн сан”-д бүртгүүлэх;
2.2.7.аяллын бичиг баримтыг олгох, шинэчлэх, солих хураамжийн хэмжээ нь тухайн бичиг баримтын өртгөөс хэтрэхгүй байх.
2.3.Агаарын тээвэрлэгч нь агаарын тээврийг хялбаршуулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.3.1.энэ журмыг хэрэгжүүлэх ажил, үйлчилгээг санаачлан, агаарын тээврийн үйлчилгээг зорчигчдод хүндрэл, саадгүйгээр үзүүлэх зорилгоор хилийн хяналтын болон нисэх буудлын удирдлагатай идэвхтэй хамтран ажиллах;
2.3.2.улсын хилээр нэвтрэх агаарын хөлгийн ачаалалтын талаарх мэдээлэл (зорчигчдын нэрсийн жагсаалт, аяллын бичиг баримтын өгөгдлүүд, ачааны дагалдах бичиг, мэдүүлэг)-ийг очих нисэх буудлын хилийн хяналтын байгууллагад урьдчилан дамжуулж, хилийн хяналтын ажиллагаанд эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх боломжийг олгох; 2.3.3.зорчигчийг агаарын хөлөгт суухаас өмнө дамжин өнгөрөх болон очих улсад зорчиход шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явж байгаа эсэхийг шалгах;
2.3.4.зорчигчийг дамжин өнгөрөх болон зорчих улсын хил нэвтрэхэд тавигдах тусгай шаардлагын талаар мэдээллээр хангах;
2.3.5.ажилтнаа гадаадад зорчих бичиг баримттай холбоотой сургалтад хамруулах;
2.3.6.нислэгийн саатал болон бусад өөрчлөлтийн талаар үйлчлүүлэгч болон холбогдох байгууллагад цаг тухайд нь мэдэгдэх;
2.3.7.нисэхийн аюулгүй байдлын болон хилийн хяналтын байгууллага шалгаж, тээвэрлэхийг зөвшөөрсөн ачаа, тээш, шууданг хяналтад авах;
2.3.8.бүртгэлийн хугацааг багасгах зорилгоор аяллын бичиг баримт унших төхөөрөмж ашиглах;
2.3.9.зорчигчийн тээш, ачааг хулгай, дээрмээс хамгаалах арга хэмжээг авах;
2.3.10.хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигч тээвэрлэж ирсэн тохиолдолд тухайн зорчигчийг хүлээн зөвшөөрөх улс руу тээвэрлэх ажиллагааг хариуцах;
2.3.11.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид дараалал харгалзахгүй үйлчлэх;
2.3.12.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид шаардлагатай тусгай хэрэгслийг агаарын хөлгийн бүхээгийн боломжит хэсэгт, эсхүл жин, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан, зөвшөөрсөн тохиолдолд ачааны бүхээгт үнэ төлбөргүй тээвэрлэх;
2.3.13.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн хөтөч амьтныг агаарын хөлгийн зорчигчийн бүхээгт тухайн зорчигчийн хөлд байрлуулан, үнэ төлбөргүй тээвэрлэх;
2.3.14.агаарын нэг хөлгөөс нөгөөд шилжин суух хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид туслалцаа үзүүлэх;
2.3.15.хөгжлийн бэрхшээлтэй зорчигч эмнэлгийн тодорхойлолтгүй аялахыг зөвшөөрөх бөгөөд гагцхүү зорчигчийн эрүүл мэндийн байдал өөрт нь болон бусад зорчигчийн аюулгүй, тав тухтай зорчиход сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзвэл эмнэлгийн тодорхойлолт шаардах;
2.3.16.хөгжлийн бэрхшээлтэй зорчигч нь түүнд туслах хүн хэрэгтэй эсэхийг өөрөө тогтоох бөгөөд гагцхүү уг зорчигчийн биеийн байдал өөрт нь болон бусад зорчигчийн аюулгүй, тав тухтай зорчиход сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзвэл туслах хүнтэй зорчихыг шаардах, энэ тохиолдолд туслах хүнд үнийн хөнгөлөлт үзүүлэх;
2.3.17.олон улсын стандарт, шаардлага хангасан суурь болон чингэлгийг ачаа ачихад хэрэглэх;
2.3.18.хэв журам зөрчсөн зорчигчийг тээвэрлэхээс зайлсхийх;
2.3.19.Бүхээгийн ажилтан нь хэв журам зөрчсөн зорчигчийг тодорхойлох, зохицуулалтын арга хэмжээ авах сургалтад хамрагдсан байх;
2.3.20.нислэгийн үед халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн зорчигчийн мэдээлэл болон илэрч буй шинж тэмдгийн талаар буулт хийх нисэх буудалд урьдчилан мэдэгдэх;
2.3.21.эрх бүхий байгууллагын шаардсанаар агаарын хөлөг, хөлгийн баг, зорчигч, ачаа, тээш, шуудангийн талаарх мэдээллийг хүргүүлэх;
2.3.22.зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдлийг шилжүүлэхэд НҮБ-ын Удирдлага, худалдаа, тээврийн цахим өгөгдлийн солилцооны дүрэмд суурилсан “Агаарын тээвэрлэгч-Засгийн газар” гэсэн өгөгдөл шилжүүлгийн үндсэн аргыг ашиглах;
2.3.23.агаарын тээвэрлэгч, эсхүл нисэх багийн дарга нь нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах зорилгоор албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг тухайн нислэгээр тээвэрлэхээс татгалзах эрхтэй байх;
2.3.24.албадан гаргаж байгаа гадаадын иргэний талаарх лавлагаа, мэдээллийг 24 цагийн турш, тасралтгүй солилцох нөхцөлийг бүрдүүлэх;
2.3.25.газрын үйлчилгээний болон агаарын хөлгийн бүхээгийн ажилтнуудыг насанд хүрээгүй зорчигчид анхаарал хандуулах, туслах талаар сургаж, бэлтгэсэн байх;
2.3.26.мэдээллийн нууцлалыг хамгаалсан тохиолдолд насанд хүрээгүй хүний асрамжийн асуудлаар эрх бүхий байгууллагатай 24 цагийн турш мэдээлэл солилцох;
2.3.27.харгалзан дэмжигчгүй зорчигчийг тээвэрлэхдээ дараах мэдээллийг цуглуулсан байна:
2.3.27.1.харгалзан дэмжигчгүй зорчигч, үдэн гаргагч болон угтагчийн овог, нэр, паспорт, эсхүл иргэний үнэмлэхийн дугаар, холбоо барих мэдээлэл (оршин суугаа улс, гэрийн хаяг, утасны дугаар);
2.3.27.2.харгалзан дэмжигчгүй зорчигчийн эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн овог, нэр, холбоо барих мэдээлэл (оршин суугаа улс, гэрийн хаяг, утасны дугаар).
2.3.28.харгалзан дэмжигчгүй зорчиж буй насанд хүрээгүй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд анхаарч, үйлчлэх журам баталж хэрэгжүүлэх, аяллын явцад шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал тулгарсан тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагын хамгаалалтад нэн даруй шилжүүлэх;
2.3.29.5-аас доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зорчуулахгүй байх;
2.3.30.агаарын хөлгийн баг болон зорчигчийг хилийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирэх болон хилээр нэвтрэхийг зөвшөөрөх хүртэл өөрийн хяналтад байлгах;
2.3.31.төөрсөн, нэхэмжлээгүй, эзэн нь танигдаагүй тээшийг зорчигчийн өмнөөс хилийн хяналтаар шалгуулах;
2.3.32.аюулгүй байдлын болон хилийн хяналтын байгууллагын шалгаж бүртгэсэн тээшийг тээвэрлэлтэд хүлээж авах бөгөөд тээшинд ногдуулах татвар, хураамж, төлбөрийг хариуцахгүй байх;
2.3.33.хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигч тээвэрлэж ирсэн агаарын тээвэрлэгч тухайн хүнийг хүлээн зөвшөөрөх улс руу тээвэрлэх ажиллагааг хариуцах;
2.3.34.төрийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу нисэх багийн гишүүний гэрчилгээ болон нисэх багийн гишүүний биеийн байцаалтыг анкет шалгасны үндсэн дээр олгох.
2.4.Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гадаадын иргэнд Монгол Улсын хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох асуудлыг хариуцаж, энэ журмын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.4.1.Монгол Улсад нэвтрэх, машинаар уншигдах виз олгох; 2.4.2.хураагдсан, эсхүл хүчингүй болсон бичиг баримтын талаар цахим мэдээллийн сан бүрдүүлж ажиллах;
2.4.3.орох, гарах, дамжин өнгөрөх зорчигчид тавих тусгай шаардлагын талаар агаарын тээвэрлэгч болон нисэх буудалд мэдэгдэх;
2.4.4.гамшгийн үед судалгаа, шинжлэн шалгах ажиллагаа явуулах багийн гишүүд ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай нэвтрэх визийг дараалал харгалзахгүй олгох;
2.4.5.хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигч болон албадан гаргаж байгаа гадаадын иргэнийг буцаах ажиллагааг хялбаршуулсан журмаар шийддэг байх;
2.4.6.олон улсын нислэгийн нисэх багийн гишүүдээс 72 хүртэл цагийн хугацаатай нэвтрэхэд виз шаардахгүй байх;
2.4.7.Монгол Улсаас албадан гаргаж байгаа болон хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигчийг буцаах агаарын хөлөгт суулгах хүртэл хамгаалалтад авч, тус улсад түр байрлуулах асуудлыг хариуцах;
2.4.8.хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигчийг хүлээн зөвшөөрөх улс руу тээвэрлэх хугацааг агаарын тээвэрлэгчтэй зөвшилцөх, тээвэрлэх хугацаа өөрчлөгдөж болохыг зөвшөөрөх;
2.4.9.харгалзан дэмжигчгүй зорчигч нь хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрсөн, эсхүл албадан гаргаж байгаа бол онцгой анхаарал хандуулж, түүнийг дамжин өнгөрөх болон хүрэх цэгт хүлээн авах асуудлыг зохицуулах;
2.4.10.хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигчийг буцаах бичгийн хамт /нэр, нас, хүйс, иргэншил (мэдэж байгаа тохиолдолд), тээвэрлэн ирсэн агаарын тээвэрлэгчийн мэдээллийг тодорхой тусгасан/ буцаан тээвэрлэх агаарын тээвэрлэгчид хүлээлгэн өгөх;
2.4.11.гадаадын иргэнийг албадан гаргаж байгаа тохиолдолд тээвэрлэгчийн нэг нислэгээр тээвэрлэх албадан гаргаж байгаа иргэний тоог тогтоосон журам, бодлогод нийцүүлэх;
2.4.12.гадаадын жуулчдын Монгол Улсад зорчихоор гаргасан хүсэлтийг хүлээн авах, шалгах, цахим виз олгох “Аяллын цахим систем”-ийг нэвтрүүлж, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.4.12.1.“Аяллын цахим систем”-ийг нэвтрүүлэхдээ “Аяллын өмнөх баталгаажуулалтын систем”-ийг “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем”-тэй нэгтгэх;
2.4.12.2.зорчигч нислэгийн захиалга өгөх үед түүнд “Аяллын цахим систем”-ийн шаардлагын талаар мэдээлэл өгөх;
2.4.12.3.Монгол Улсад зорчих хүсэлтийг хүлээж авах цахим бүртгэлийн найдвартай, хүртээмжтэй платформоор хангаж, уг систем нь албан бус гуравдагч борлуулагч этгээд нэмэлт төлбөр авахыг хязгаарлах зорилготой албан ёсны систем болохыг баталгаажуулах;
2.4.12.4.Зорчих хүсэлтийн маягтыг бөглөх үед алдаа гаргахаас сэргийлэх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан нэмэлт хэрэгсэл бий болгох, хилээр нэвтрүүлэхийг үл зөвшөөрөх зорчигчийн хүсэлтийг хүлээн авахгүй байх боломж бүрдүүлэх;
2.4.12.5.хэвлэмэл визний оронд цахим виз олгох; 2.4.12.6.зорчигчид шаардлагатай мэдээлэл нь хууль тогтоомжид нийцсэн, ойлгоход хялбар хүртээмжтэй байх;
2.4.12.7.“Аяллын цахим систем”-ийг нэвтрүүлсний дараа шинээр тавигдах шаардлагыг биелүүлэх хугацааг тодорхой зааж, тухайн хугацаанд хилээр нэвтрүүлэх зорчигчийг уг шаардлагын талаарх мэдээллээр хангах.
2.4.13.Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэнээс бусад гадаадын иргэдээс гарах виз шаардахгүй байх;
2.4.14.Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албадан гаргаж байгаа этгээдийг тээвэрлэхээс 24-өөс доошгүй цагийн өмнө дараах мэдээллийг агаарын тээвэрлэгчид хүргүүлнэ:
2.4.14.1.албадан гаргах тушаалын хуулбар; 2.4.14.2.нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийн талаарх холбогдох мэдээлэл;
2.4.14.3.албадан гаргаж байгаа этгээд нь дагалдах албан тушаалтантай бол түүний овог нэр, холбогдох мэдээлэл.
2.4.15.Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Док 9303-т заасан шаардлагыг хангасан машинаар уншигдах паспортыг орлох баримт бичиг олгох;
2.4.16.Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралдаанд оролцох.
2.5.Хил хамгаалах байгууллага энэ журмын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.5.1.улсын хилээр нэвтрэх агаарын хөлгийн баг, зорчигчийн гадаадад зорчих бичиг баримт болон зорчих, дамжин өнгөрөх улсын виз хүчин төгөлдөр эсэхийг шалгах;
2.5.2.улсын хилээр нэвтрүүлэх хяналт шалгалтыг шуурхай, чанартай гүйцэтгэх үйл ажиллагааны дараалал, тогтолцоотой байх;
2.5.3.Монгол Улсын иргэнээс Монгол Улсын хилээр нэвтрэх виз шаардахгүй байх;
2.5.4.нисэх буудал болон хилийн хяналтын бусад байгууллагатай хамтран аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн хяналт шалгалтын бүс, хилийн зурвасыг тогтоож, тэмдэглэх;
2.5.5.онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд улсын хилээр нэвтрэх зорчигч, агаарын хөлгийн багаас агаарын хөлөг дотор болон хилийн хяналтын цэгт очих хүртэлх хугацаанд гадаадад зорчих бичиг баримтыг хураан авахгүй, шаардахгүй байх;
2.5.6.улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай хилийн орох, гарах хуудсыг Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-д заасан стандартад нийцүүлэн хэвлүүлж, агаарын тээвэрлэгч болон аялал жуулчлалын байгууллагуудад үнэ төлбөргүй тараах;
2.5.7.улсын болон иргэний нисэхийн аюулгүй байдалд заналхийлэл учруулж болзошгүй гадаад, дотоодын гэмт этгээд, алан хядагчийн аялах боломжийг хаах, илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2.5.8.агаарын тээвэрлэгч, холбогдох бусад байгууллагад зориулан гадаадад зорчих бичиг баримтыг хүчин төгөлдөр эсэхийг таних, хүчинтэй хугацаа болон эзэмшигчийг тодорхойлох сургалт зохион байгуулах, туслалцаа үзүүлэх;
2.5.9.техникийн шалтгаанаар нисэх боломжгүй болсон агаарын хөлгийг засварлахаар ирсэн техникийн ажилтнуудыг түр нэвтрүүлэх арга хэмжээг саадгүй авах;
2.5.10.гадаадад зорчих бичиг баримтад улсын хилээр гарсан гэсэн тэмдэглэгээ хийгдсэн, эсхүл Монгол Улсын хилээр нэвтрээгүй дамжин өнгөрөх зорчигчийн нислэг саатсан, хойшилсны улмаас тус улсад хонох шаардлагатай болсон тохиолдолд нисэх буудлыг орхих, байрлах газар руу явах боломжоор хангах;
2.5.11.зөрчилтэй аяллын бичиг баримтыг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлэх;
2.5.12.тухайн зорчигчийг буцааж тээвэрлэхийг агаарын тээвэрлэгчээс шаардах;
2.5.13.улсын хил хамгаалах болон хилээр нэвтрүүлэхтэй холбоотой хяналт, шалгалтыг үнэ төлбөргүй, шуурхай гүйцэтгэх;
2.5.14.зорчигчийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу биометрик мэдээлэлд суурилсан таних технологийг нэвтрүүлэх;
2.5.15.цахим гарцаар нэвтэрч буй зорчигчдын урсгалыг хэвийн байлгах зорилгоор гарц бүрд бэлтгэгдсэн ажилтан ажиллуулах, хүний ялгаатай байдлыг хүндэтгэн шалгах, системд гэмтэл гарсан тохиолдолд аюулгүй, нэгдмэл байдлыг яаралтай хангах;
2.5.16.хилээр нэвтэрч буй зорчигч бүрийн аяллын бичиг баримтыг Интерполын “Хулгайлагдсан, гээсэн аяллын бичиг баримтын мэдээллийн сан”-гаас боломжийн түвшинд шүүж, тулгах;
2.5.17.зорчигчоос хилийн орох, гарах хуудсыг авахдаа түүн дээрх мэдээллээс өөр нэмэлт мэдээлэл болон бусад нотолгоо шаардахгүй байх;
2.5.18.зорчигч болон агаарын хөлгийн багийн гишүүд хилийн шалган нэвтрүүлэх цэгт ирэхээс өмнө тэднээс аяллын бичиг баримт үзүүлэхийг шаардахгүй байх;
2.5.19.агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох, шинжилгээ судалгаа хийх, агаарын хөлгийг засах, холдуулах зэрэг үүрэг гүйцэтгэх тусгай анги, багийг Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын хавсралт 12 (Эрэн хайх, авран туслах) болон хавсралт 13 (Агаарын хөлгийн осол, сүйрлийг шинжлэн шалгах)-ыг үндэслэн гадаад паспортаас өөр аяллын бичиг баримт шаардахгүйгээр, түр нөхцөлтэйгээр саадгүй нэвтрүүлэх;
2.5.20.зорчигчийг хилээр үл нэвтрүүлэх, саатуулах талаар эрх бүхий байгууллагаас мэдэгдсэн тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхгүй байх;
2.5.21.Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралдаанд оролцох.
2.6.Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага энэ журмын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.6.1.шинэ болон дахин сэргэж байгаа хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зөвлөмж боловсруулах;
2.6.2.хяналт шалгалтын бүсэд ажиллаж байгаа халдварт өвчний сэжигтэй ажилтан, албан хаагч, зорчигч, мал, амьтанд халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ авч, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх;
2.6.3.шаардлагатай тохиолдолд халдварын сэжигтэй зорчигч, мал, амьтныг тусгаарлах, нисэх буудалд халдвараас сэргийлэх тусгаарлах байрыг байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах;
2.6.4.улсын хилээр нэвтрүүлж байгаа агаарын хөлөг, зорчигч, тээш, ачаа, хоол, хүнс, бодис, бараа бүтээгдэхүүн болон тэдгээрийг агуулах үйлчилгээнд эрүүл ахуй, хорио цээр, чанар, аюулгүй байдлын хяналт шалгалт хийх тогтолцоотой байх;
2.6.5.хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулж буй байгууллагын бараа бүтээгдэхүүн, хоол, хүнс, агаарын тээвэрлэгч, зорчигчийн хоол, хүнс бэлтгэх байр, тэдгээрийг агуулах үйлчилгээнд эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
2.6.6.хилээр нэвтрүүлэх бодис, бараа, бүтээгдэхүүний эрсдэлд суурилсан эрүүл ахуй, хорио цээр, чанар аюулгүй байдлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх;
2.6.7.хилийн хяналтын болон бусад байгууллагыг мэргэжлийн хяналт шалгалттай холбоотой мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
2.6.8.халдварт өвчний голомттой бүсээс ирсэн зорчигчоос эрүүл мэндийн мэдүүлэг авч, шинжилгээ хийлгэсэн тухай баримт шаардах;
2.6.9.хяналт шалгалтыг төлөвлөхдөө түргэн гэмтэх, хадгалалтын тусгай нөхцөл шаардах, шуурхай тээвэрлэх шаардлагатай бараа бүтээгдэхүүн болон мал, амьтныг тэргүүн ээлжид шалгахаар зохион байгуулах; 2.6.10.халдваргүйтгэлийн ажлыг агаарын хөлгийн баг, зорчигчдод хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, тэдгээрийг холбогдох мэдээллээр хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд нийцүүлэн дохионы хэл, харилцах самбар, цахим хэрэгсэл ашиглан хүртээмжтэй мэдээлэх;
2.6.11.халдварт өвчин тархсан, голомттой бүсээс ирсэн агаарын хөлөгт халдваргүйтгэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр, хүний бие болон агаарын хөлгийн эд ангид сөрөг нөлөө үзүүлэхгүй бодис хэрэглэн гүйцэтгэх;
2.6.12.агаарын хөлөгт шавж, мэрэгч устгах ажиллагааг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэхэд хяналт тавих;
2.6.13.Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.7.Гаалийн байгууллага энэ журмын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.7.1.бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн явцыг шуурхай болгох зорилгоор орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг ашиглаж, биет үзлэг шалгалтыг боловсронгуй болгох;
2.7.2.агаарын хөлөг, нисэх баг, зорчигч, тээш, ачаанд хийх үзлэг шалгалтыг чирэгдэл учруулахааргүй, хүний ялгаатай байдал, эрхэм чанарыг хүндэтгэн зохион байгуулах;
2.7.3.ачааг ирсэн даруйд гаалийн бүрдүүлэлтэд оруулж, 3 цагийн дотор холбогдох баримтыг бүрдүүлэн гаалийн хилээр нэвтрүүлсэн байхаар зохион байгуулж хэрэгжүүлэх;
2.7.4.улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх зорилгоор зорчигч, ачаа, шууданг үзэх, шалгах;
2.7.5.гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтэд эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, хялбаршуулах;
2.7.6.улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, түүнд зөвшөөрөл олгох нөхцөл болон шаардагдах бичиг баримтын жагсаалтыг урьдчилан гаргаж, түгээх;
2.7.7.зорчигч гаальд мэдүүлэх бараа авч яваагүй тохиолдолд гаалийн мэдүүлэг бөглөхийг шаардахгүй байх;
2.7.8.Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-д заасны дагуу агаарын хөлөг ирэх, явахад шаардлагатай мэдээллийг цахимаар хүртээмжтэй дамжуулах тоног төхөөрөмжтэй байх;
2.7.9.гадаадын агаарын тээвэрлэгч, түүний итгэмжилсэн байгууллагаар хүргүүлж байгаа газрын үйлчилгээний болон аюулгүй байдлын тоног төхөөрөмж, эд анги, сургалтын материал болон үзүүлэн таниулах материалыг гаалийн хялбаршуулсан бүрдүүлэлтээр шуурхай нэвтрүүлэх;
2.7.10.явах ачааны бүрдүүлэлтийг гаалийн бүрдүүлэлтийн аль ч цэг дээр хийхээр зохион байгуулах;
2.7.11.гаалийн хяналт, шалгалтыг үнэ төлбөргүй, шуурхай гүйцэтгэх;
2.7.12.гаалийн бүрдүүлэлтийг итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжид зориулан хялбаршуулах, гадаад худалдааны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдгээр зохицуулалтыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар бусад улстай хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллах;
2.7.13.барааны гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахын тулд ачааны мэдээллийг урьдчилан авах, ачаа тээвэрлэгчдийн систем хоорондын харилцан ажиллагааг хангах, барааны шилжилт, хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл солилцооны цахим системийг боловсронгуй болгох;
2.7.14.эрх бүхий төрийн байгууллагаас шаардсан ачаа болон агаарын хөлөг ирэх, буцахтай холбоотой мэдээллийг нэг цонхны үйлчилгээний системд байршуулах;
2.7.15.хилээр бараа нэвтрүүлэх хялбаршуулсан журмыг батлан хэрэгжүүлэх бөгөөд уг журамд дараах зохицуулалтыг тусгана:
2.7.15.1.улсын хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт аль болох цөөн, шаардлагатай мэдээллийг оруулах; 2.7.15.2.барааны гаалийн бүрдүүлэлтийг эрх бүхий ажилтны албан байранд, эсхүл гаалийн хяналтын бүсэд хийх;
2.7.15.3.барааны мэдүүлэг нь эрх бүхий ажилтны бүртгэлд үндэслэх;
2.7.15.4.барааг улсын хилээр тодорхой хугацаанд, тогтмол давтамжтай нэвтрүүлэх бол нэг мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх.
2.7.16.агаарын хөлгийн ачаалалтад өөрчлөлт ороогүй буюу зорчигч, ачаа, шуудан, нөөц ачих, буулгах ажиллагаа явагдаагүй тохиолдолд хилийн хяналтын холбогдох байгууллага зөвхөн энэ тухай тэмдэглэгээ хийсэн ерөнхий мэдүүлгийг шаардах;
2.7.17.Гаалийн байгууллага зорчигч татвар төлөөгүй гэх үндэслэлээр агаарын тээвэрлэгчээс төлбөр, хураамж шаардахгүй байх;
2.7.18.хөдлөх чадвараа алдсан, осол, сүйрэлд орсон агаарын хөлөгт тусламж үзүүлэхээр ирсэн агаарын хөлөг болон агаарын хөлгийг засах, осол, сүйрлийг шинжлэн шалгах, хохирогчдыг эрэн хайх, авран туслах ажиллагаанд ашиглах багаж, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хялбаршуулсан бүрдүүлэлтээр улсын хилээр оруулж, гаргах;
2.7.19.Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.8.Цагдаагийн байгууллага энэ журмын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.8.1.агаарын тээврийг хялбаршуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэх;
2.8.2.агаарын хөлөг болон нисэхийн байгууламжид хэв журам зөрчих, нийтийн эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох;
2.8.3.нисэх буудал, агаарын тээвэрлэгч, хилийн хяналтын байгууллагууд болон холбогдох бусад байгууллагын ажилтнуудад эрх зүйн болон хэв журам зөрчсөн зорчигчийг илрүүлэх, саатуулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
2.8.4.хэв журам зөрчсөн зорчигчийг илрүүлэх, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх сургалтад холбогдох байгууллагын албан хаагчдыг хамруулсан байх;
2.8.5.Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн хуралд оролцох.
2.9.Нисэх буудал агаарын тээврийг хялбаршуулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.9.1хилийн хяналтын болон холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах “Нисэх буудлын үйл ажиллагааг хялбаршуулах журам”-ыг боловсруулан, мөрдөж ажиллах;
2.9.2.нисэх буудлын барилга байгууламжийн зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж зорчигч, тээш, ачааны урсгал, хөдөлгөөнийг зохицуулах;
2.9.3.нисэх буудалд үйлдэгдэх нислэгийн мэдээллийг зорчигч, үйлчлүүлэгчдэд цаг тухайд нь үнэн зөв, шуурхай мэдээлж байх тогтолцоо бүрдүүлэх;
2.9.4.агаарын хөлөг зогсоолд эргэлт хийх хугацааг хамгийн бага байхаар төлөвлөх, хуваарилах, газрын үйлчилгээг зохицуулан бэлэн байлгах;
2.9.5.нисэх буудлын тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох талаар холбогдох байгууллага, агаарын тээвэрлэгч болон нисэх буудалд үйлчилгээ явуулж байгаа бусад байгууллагатай зөвлөлдөх; 2.9.6.мансууруулах бодис, эм, сэтгэцэд нөлөөт бодис зэрэг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, аюултай ачаа, багаж, зэвсгийг илрүүлэх ажиллагааг түргэн шуурхай, үр дүнтэй гүйцэтгэх зориулалттай тоног төхөөрөмж ашиглахыг холбогдох байгууллагаас шаардах, талбайгаар хангах;
2.9.7.нисэх буудлын барилга байгууламж, үйлчилгээ хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан байх;
2.9.8.агаарын хөлгийн баг, тэдний тээшний үйлчилгээг хөнгөн шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх;
2.9.9.нисэхийн аюулгүй байдлын хориотой, хамгаалагдсан бүсийг иргэний нисэхийн ажиллагаанд саад учруулахгүйгээр төлөвлөх;
2.9.10.хилийн болон гаалийн хяналттай бүсийг нисэх буудал дахь хилийн хяналтын байгууллагатай хамтран төлөвлөх;
2.9.11.нисэх буудлын барилга байгууламж, тоног төхөөрөмж дараах шаардлагыг хангасан байна: 2.9.11.1.үйлчлүүлэгч нисэх буудалд зүг чигээ хялбар олох нөхцөлийг бүрдүүлж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлага Док 9636-д нийцсэн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах;
2.9.11.2.ирэх, явах нислэгийн аяллын дугаар, тооцоот болон бодит цаг, нислэгийн төлөв, агаарын хөлөгт суух гарцын талаарх мэдээллийг электрон самбарт байршуулах;
2.9.11.3.нисэхийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан тээшний агуулахтай байх;
2.9.11.4.тээш бүртгэх, дамжуулах, түгээх механикжсан тоноглолтой байх;
2.9.11.5.нисэх буудлын ачаалал, хүчин чадалд тохирсон автомашины түр болон урт хугацааны зогсоолтой байх;
2.9.11.6.ачаа, шуудангийн үйлчилгээ үзүүлэх, хадгалах болон хамгаалах шаардлага, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартыг хангасан агуулахтай байх;
2.9.11.7.нисэх буудлаар үйлчлүүлэгчдэд зориулсан хангалттай тооны тээшний тэргэнцэртэй байх;
2.9.11.8.эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан заал, танхим болон ариун цэврийн өрөө, тоноглолтой байх;
2.9.11.9.хүн, мал, амьтан, ургамлын аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хадгалахад шаардлагатай халдвар хамгааллын дэглэмд тохирсон зориулалтын өрөө, тасалгааг тохижуулан бэлтгэсэн байх; 2.9.11.10.хөгжлийн бэрхшээлтэй зорчигч агаарын хөлөг болон зорчигч терминал хооронд хийх шилжилт хөдөлгөөнийг хялбаршуулж, босго, саадгүй, мэдрэгчтэй хаалгатай болгох, эсхүл тусгай зориулалтын өргөх систем, хөдөлгөөнт бусад хэрэгслээр тоноглох;
2.9.11.11.сонсголын болон харааны бэрхшээлтэй зорчигчид хамаарах мэдээллийг тэдний хэрэгцээ шаардлагыг хангасан хэлбэрээр хүргэх;
2.9.11.12.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг угтах, үдэх цэг нь нисэх буудлын төв хаалгатай ойр, бартаа, саадгүй замтай байх;
2.9.11.13.хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид зориулсан тээврийн хэрэгслийн зогсоолтой, зогсоолоос зорчигч терминалын барилга хүртэл бартаа, саадгүй замтай байх.
2.10.Энэ журмын хүрээнд үйл ажиллагаа явуулах байгууллагууд дараах ажлыг хамтран зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавина:
2.10.1.олон улсын явах нислэгийн зорчигчийн үйлчилгээг бүртгэлээс агаарын хөлөгт суух хүртэл 60 минут, ирэх нислэгийн зорчигчийн үйлчилгээг агаарын хөлгийн багтаамжаас үл хамааран 45 минутын хугацаанд нэвтрүүлэх чадамжтай байхаар зохион байгуулах;
2.10.2.цахим мэдээллийн солилцоог хялбарчлах зорилгоор төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүд олон улсын түвшинд батлагдсан, холбогдох стандарт, гэрээнд нийцсэн мэдээллийн системийг ашиглах;
2.10.3.агаарын хөлөг зайлшгүй шалтгаанаар олон улсын хилийн боомтгүй нисэх буудалд буулт үйлдэх тохиолдолд буулт үйлдэх боломжоор хангах, зогсоол бэлтгэх, агаарын хөлгийн баг, зорчигчдыг түр хугацаагаар буух талбайгаар хангаж, хяналтын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах;
2.10.4.Зорчигчийн урьдчилсан мэдээллийн системийг 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай байлгах нөхцөлийг бүрдүүлэх, системийг гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх, гэмтэл, саатал гарсан тохиолдолд мэдээлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоо бүрдүүлэх, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэх нэмэлт төхөөрөмжтэй байх;
2.10.5.нисэх буудал, агаарын тээвэрлэгч, газрын үйлчилгээний болон аялал жуулчлалын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийг өгөх, хүндэтгэн харьцах, бусад зорчигчийн адил тусламж, үйлчилгээ авах боломжоор хангах талаар хамтран ажиллах;
2.10.6.нисэх буудал, агаарын тээвэрлэгч болон газрын үйлчилгээний байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид үйлчлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, ажилтнуудыг сургаж бэлтгэх, ур чадварыг баталгаажуулах.
2.11.Хилийн хяналтын байгууллага энэ журмын хүрээнд хамтран дараах арга хэмжээ авна:
2.11.1.дамжин өнгөрөх зорчигч, тээшийг аяллын эцсийн нисэх буудалд шалгах;
2.11.2.ачааны үзлэг, шалгалтыг нислэг саатахгүй байдлаар хамтран гүйцэтгэх;
2.11.3.агаарын хөлгийн баг, тэдний тээшийг хялбаршуулсан хэлбэрээр шалгах;
2.11.4.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, бусад улсаас албадан гаргаж байгаа этгээдийн тээвэрлэлтийг хялбаршуулах, түүнийг харгалзах байгууллага, агаарын тээвэрлэгчид дэмжлэг үзүүлэх;
2.11.5.агаарын хөлгийн баг болон зорчигчийг хилийн хяналтын хоёр (улаан, ногоон) гарцын тогтолцоог ашиглан шалгах;
2.11.6.гамшгийн улмаас үүссэн хор хөнөөлийг арилгахад туслах гадаадын тусламжийн багийн бие бүрэлдэхүүнийг хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Засгийн газрын шийдвэрээр улсын хилээр хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх;
2.11.7.агаарын хөлгийг улсын хилээр нэвтрүүлэхэд араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдсэн бичиг баримтыг хүлээн авах бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрийн улсын төрийн албан ёсны хэл дээрх аман болон бичгэн орчуулгыг шаардах;
2.11.8.ажилтнуудыг насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд анхаарал тавьж, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд сургаж, бэлтгэсэн байх;
2.11.9.зорчигчийн урьдчилсан мэдээллийн өгөгдөл солилцох “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлж, нэг нислэгийн зорчигчийн урьдчилсан мэдээллийг дахин шаардахгүй байх, системийн гэмтэл, доголдлоос шалтгаалан мэдээллийг дамжуулаагүй, эсхүл дутуу, гэмтсэн мэдээлэл дамжуулсан тохиолдолд агаарын тээвэрлэгчид торгууль ногдуулахгүй байх;
2.11.10.зорчигчийн урьдчилсан мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч байгаа тохиолдолд зорчигчийн манифестийг хэвлэмэл хэлбэрээр шаардахгүй байх;
2.11.11.“Зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл” шаардахдаа Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Док 9944 “Зорчигчийн нэр бүртгэлийн өгөгдлийн удирдамж” болон “Зорчигчийн нэр бүртгэлийн мэдээг хэрэгжүүлэх удирдамж”-д тус тус нийцүүлэх;
2.11.12.зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем (API), Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем (iAPI) болон Зорчигчийн нэр бүртгэлийн (PNR)-ийн стандарт бус хэсэг болох элементүүдээр хангахыг агаарын тээвэрлэгчдээс шаардахгүй байх;
2.11.13.мэдээллийг цуглуулах, дамжуулахдаа нууцлал, аюулгүй байдлыг үндэсний болон бусад улсын системийн хүрээнд авч үзэж, зорчигчийн нэр, бүртгэлийн өгөгдөл солилцохыг хориглодог улстай эрх зүйн шаардлагаа уялдуулах талаар хамтран ажиллах;
2.11.14.ирсэн болон дамжин өнгөрсөн зорчигч бичиг баримтын зөрчилтэй болох нь илэрсэн тохиолдолд тухайн зорчигчийн бичиг баримтыг урьдчилан шалгаж, шаардлагатай арга хэмжээ авсан болохоо нотолж чадвал агаарын тээвэрлэгчид торгууль ногдуулахгүй байх;
2.11.15.улсын хилээр нэвтрэх агаарын хөлгийн баг болон зорчигчийг шалгах ажиллагааг нисэхийн аюулгүй байдал, хилийн халдашгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт болон цагаачлалын хяналтыг харгалзан оновчтой зохион байгуулах;
2.11.16.улсын хилээр зорчигч, тээшийг нэвтрүүлэхдээ Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүчин төгөлдөр аяллын бичиг баримт, шаардлагатай бол Монгол Улсын хилээр орох/гарах визнээс өөр баримт бичиг шаардахгүй байх;
2.11.17.ердийн нөхцөлд зорчигчийн тээшинд үзлэг, шалгалт хийхдээ өөрийг нь заавал байлцуулахыг шаардахгүй байх;
2.11.18.гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага агаарын хөлгийн баг болон зорчигчоос зайлшгүй мэдүүлбэл зохих бараа авч яваагаас бусад тохиолдолд мэдүүлэг бөглөхийг шаардахгүй байх;
2.11.19.гааль болон хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт, шалгалтын үйл ажиллагаандаа эрсдэлийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлж, хоёр гарцын тогтолцоог ашиглах;
2.11.20.агаарын хөлгийн багийн гишүүд болон зорчигчийн аяллын бичиг баримтыг шалгасан даруйд эзэнд нь эргүүлэн гардуулах;
2.11.21.хилийн хяналтын байгууллага нисэх буудалтай хамтран агаарын хөлгийн баг, шилжин суух болон дамжин өнгөрөх зорчигчийг хилийн хяналтын шалгалтаар оруулахгүй байх;
2.11.22.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 37.1.2-т заасны дагуу ташаарч тээвэрлэгдсэн тээшийг эзэнд нь хүргэх агаарын тээвэрлэгчид татвар, хураамж, шимтгэл ногдуулахгүй байх;
2.11.23.олон улсын нислэгээр ирсэн, эзэнд нь олгохгүйгээр дараагийн нислэгээр явуулах тээшийг нисэхийн аюулгүй байдлын болон гааль, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага шалгах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хяналт шалгалтаар оруулахгүйгээр дараагийн нислэгийн тээвэрлэлтэд хүлээлгэн өгөх бөгөөд хэрэв нэг нислэгээс нөгөө нислэгт шууд дамжуулах боломжгүй бол аюулгүй байдлын шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгалах;
2.11.24.ачаа болон бусад эд зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх үзлэг, шалгалтын үйл ажиллагааг шуурхай байдлаар зохион байгуулах асуудлыг агаарын тээвэрлэгч болон бусад оролцогч байгууллагатай зөвлөлдөн хэрэгжүүлэх;
2.11.25.Гаалийн байгууллага агаарын хөлөгт ачсан ачааг дахин шалгах шаардлага гарсны улмаас нислэг саатах нөхцөл үүсвэл агаарын тээвэрлэгч уг ачааг шалгуулахаар буулгаж, нислэгээ саатуулахгүйгээр үргэлжлүүлэх;
2.11.26.Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон зорчигч илэрсэн тохиолдолд агаарын тээвэрлэгч болон хил хамгаалах байгууллагад нэн даруй мэдэгдэж, буцаах бичгийн хамт хүлээлгэн өгөх;
2.11.27.агаарын хөлгийн осол, сүйрэлд өртсөн зорчигчийн гэр бүлийн гишүүнийг хялбарчилсан хэлбэрээр улсын хилээр түр нэвтрүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд виз олгох асуудлыг холбогдох байгууллага шуурхай шийдвэрлэх;
2.11.28.агаарын хөлгийн осол, сүйрэлд өртсөн хүн, амьд үлдсэн зорчигч, тэдний гэр бүлийн гишүүн, харьяалах улсын албан ёсны төлөөлөгч, агаарын хөлөг эзэмшигчийг түр хугацаагаар нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтыг хялбаршуулсан байдлаар гүйцэтгэх;
2.11.29.Ерөнхий газар нь хилийн хяналтын байгууллагуудтай хамтран “Хилийн боомтгүй аэродромд аргагүйдсэн буулт үйлдсэн агаарын хөлөгт хилийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх журам”-ыг боловсруулж батлах бөгөөд уг журмаар дараах үйл ажиллагааг зохицуулна:
2.11.29.1.Агаарын хөлөг аргагүйдсэн буулт үйлдсэнээс хойш 6 цагийн дотор нислэгээ үргэлжлүүлэх боломжтой тохиолдолд авах арга хэмжээ;
2.11.29.2.Агаарын хөлөг аргагүйдсэн буулт үйлдсэнээс хойш 6 цагаас дээш хугацаагаар саатах, эсхүл нислэгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд авах арга хэмжээ.
2.11.30.Монгол Улс болон гадаад улсад тохиолдсон гамшиг, онцгой байдлын үед тусламж үзүүлэх агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааг хялбаршуулах;
2.11.31.Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа агаарын хөлгийн багаас ерөнхий мэдүүлэг, зорчигчийн манифест, шуудангийн мэдүүлгийн хуудас, ачааны дагалдах хуудас, нислэгийн үед хэрэглэх хүнс, барааны нөөцийн маягтын дагуу бөглөсөн, тоо ширхэг, гарал үүслийг агуулсан жагсаалтаас өөр нэмэлт мэдээлэл шаардахгүй байх.
Гурав.Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл, түүний үүрэг
3.1.Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын хавсралт 9 (Үйл ажиллагааг хялбарчлах)-ийн Стандарт 8.19, Зөвлөмж 8.21-ийн дагуу иргэний нисэх, гадаад хэрэг, хууль зүй, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, улсын бүртгэл, гааль, цагдаа, хил хамгаалах, хилийн мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага болон хуваарьт нислэг гүйцэтгэдэг агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл бүхий Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана.
3.2.Зөвлөл нь жилд 2-оос доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг зохион байгуулна.
3.3.Зөвлөл нь агаарын тээврийг хялбаршуулах, нислэгийн саатлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулна.
3.4.Зөвлөлийн дарга нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
3.5.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг энэ журмын 4.1-д заасан байгууллагын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр Зөвлөлийн дарга батална.
3.6.Зөвлөлийн гишүүн нь Зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцох бөгөөд боломжгүй тохиолдолд төлөөлөх хүнийг оролцуулж болох бөгөөд тэр нь тухайн байгууллагын нэрийн өмнөөс мэдэгдэл хийх, албан ёсны санал өгөх эрх бүхий албан тушаалтан байна. Зөвлөлийн хуралдаанд шинжээч, мэргэжилтэн урьж оролцуулж болно.
3.7.Зөвлөл дараах эрхтэй:
3.7.1.агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой үйл ажиллагаа, арга хэмжээ, түүнтэй холбогдон гарсан эрх зүйн болон удирдлагын бичиг баримт нь олон улсын стандарт, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
3.7.2.олон улсын нислэгтэй холбоотой үйл ажиллагааг хялбаршуулах талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх; 3.7.3.агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой өөрчлөлтийн тухай яам, Засгийн газрын агентлагуудыг мэдээллээр хангах, зөвлөмж хүргүүлэх;
3.7.4.энэ журмыг хэрэгжүүлэхэд байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааны хүрээг тогтоох;
3.7.5.агаарын тээврийг хялбаршуулахтай холбоотой үйл ажиллагаа, арга хэмжээ нь Монгол Улсын аялал жуулчлал, олон улсын худалдааны хөгжилд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох, үнэлгээ өгөх;
3.7.6.мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тээвэрлэлт, хууль бус цагаачлал, хуурамч бичиг баримтаар зорчих зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх;
3.7.7.агаарын тээврийг хялбаршуулах зорилгоор техник, технологийн шинэчлэлт хийх, барилга байгууламж барьж байгуулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх.
3.8.Зөвлөл нь “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем”-ийг нэвтрүүлэхдээ агаарын тээвэрлэгчийн хэрэглэж байгаа систем, техникийн шаардлагуудад үзүүлэх нөлөөг аль болох бага байлгах, Дэлхийн гаалийн байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Олон улсын агаарын тээврийн холбооноос баталсан зорчигчийн урьдчилсан мэдээллийн удирдамжид нийцүүлэх, хэрэглэгч байгууллагуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн зорчигчийн урьдчилсан мэдээллийн бүтцийг тодорхойлж, тэдгээрийн нэрийн өмнөөс мэдээллийн өгөгдлийг хүлээн авах Засгийн газрын агентлагийг тодорхойлно.
3.9.Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийн хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох байгууллагуудад шаардлагатай зөвлөмжийг өгөх, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж хязгаарлагдмал тохиолдолд зохицуулалт хийх, эсхүл уян хатан төлбөрийн нөхцөлтэй тусгай тээврийн хэрэгслээр үйлчлэх арга хэмжээ авна.
3.10.Агаарын тээвэрлэгчдээс “Зорчигчийн урьдчилсан мэдээлэл”, “Зорчигчийн урьдчилсан мэдээллийн интерактив систем”, “Зорчигчийн нэр бүртгэлийн өгөгдөл” солилцохыг шаардахдаа нисэх багийн мэдээллийн бүхий л шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд хангах нийтлэг өгөгдлийн дамжуулалт бүхий стандартчилагдсан мэдээллийг тусд нь, эсхүл нэгтгэн оруулахыг оролцогч талуудад зөвшөөрсөн зорчигчийн өгөгдлийн нэг цонхны системийг бий болгоно.
3.11.Агаарын тээвэрлэгч нь зорчигчийн тухайн аялалд хүчинтэй аяллын бичиг баримт болон аяллын хоёрдогч бичиг баримт (буцах үнэмлэх)-ыг үндэслэн зорчигчийн урьдчилсан бодит мэдээллийг цуглуулан, мэдээллээр хангагдсан тохиолдолд зорчигчийн мэдээлэл солилцоонд үүссэн үл тохиролд агаарын тээвэрлэгчид торгууль оногдуулахгүй буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
Дөрөв.Нислэгийн төлөвлөлт, зөвшөөрөл олгох
4.1.Агаарын хөлгийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой бичиг баримт нь дараах хэлбэртэй байж болно:
4.1.1.цахим; 4.1.2.цаасан дээр үйлдэж, цахим сүлжээгээр шилжүүлсэн; 4.1.3.Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын хавсралт 9-д заасан маягтын дагуу гараар бичсэн.
4.2.Ерөнхий газар нислэгийн төлөвлөлт, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
4.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэх захиалгат болон онцгой, тусгай үүргийн, ерөнхий зориулалтын нислэгт зөвшөөрөл олгохтой холбоотой мэдээллийг Нисэхийн мэдээллийн эмхтгэлд (Aeronautical Information Publication) тусган хэвлүүлж тараах;
4.2.2.хилийн хяналтын болон холбогдох бусад байгууллагад ирэх, явах, дамжин өнгөрөх нислэгийн талаар мэдээлэх;
4.2.3.төрийн айлчлалын буюу онцгой үүргийн нислэгээс бусад нислэгийн захиалгыг Засгийн газрын шугамаар дамжуулан авахыг шаардахгүй байх;
4.2.4.Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх, эсхүл техникийн түр буулт үйлдэх агаарын хөлөгт нислэгийн зөвшөөрөл олгохдоо нислэгийн төлөвлөгөөнд тусгаснаас өөр мэдээлэл шаардахгүйгээр, захиалгыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэхээр зохицуулах;
4.2.5.дамжин өнгөрөх, эсхүл техникийн түр буулт хийх агаарын хөлгийн хувьд нислэгийн төлөвлөгөөг Монгол Улсын агаарын зайд орж ирэхээс 2-оос багагүй цагийн өмнө урьдчилан мэдэгдсэн байхаар, нислэгийн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тохиолдолд түүнээс илүү хугацааг шаардаж болохоор зохицуулах.
4.2.6.Нислэгийн зөвшөөрөл олгохдоо дараах зарчмыг баримтална: 4.2.6.1.нислэгийн захиалга авч, шуурхай шийдвэрлэх тогтолцоотой байх;