Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл/
12.9.1.урьдчилсан тайланг тухайн үйл явдал болсноос хойш 30 хоногийн дотор; 12.9.2.эцсийн тайланг тухайн үйл явдал болсноос хойш 60 хоногийн дотор. 12.10.Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн тухай тагнуулын байгууллагын мэдээ, мэдээллийн дагуу агаарын хөлөгт нуусан зэвсэг, дэлбэрэх бодис болон аюултай хэрэгсэл, эд зүйлсийг илрүүлэх зорилгоор үзлэг, шалгалт хийх үүрэгтэй.
12.11.Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэрт газардсан тохиолдолд хууль хяналт, онцгой байдлын болон холбогдох бусад байгууллага тухайн агаарын хөлөг аяллаа цаашид үргэлжлүүлэх хүртэлх хугацаанд зорчигч, нисэх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.
12.12.Хил хамгаалах байгууллага нь хилийн боомт бүхий олон улсын нисэх буудалд хөндлөнгийн хууль бус үйлдэл, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн, хүн, тээврийн хэрэгсэл барьцаалсан, террорист үйлдлийн эсрэг сөрөг тусгай ажиллагааны үед зэвсэг, галт хэрэглэл, биеийн хүч хэрэглэнэ. Хилийн боомт бүхий олон улсын нисэх буудалд зэвсэг, галт хэрэглэл, тусгай хэрэгслийг тусгайлан төхөөрөмжилсөн газарт байрлуулна. Арван гурав.Хяналт
13.1.Ерөнхий газар нь иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх ажилтныг энэ журмын зохих шаардлагын дагуу сонгон шалгаруулж, сургалтад хамруулах ба холбогдох бүртгэлийг хөтөлж, шинэчилж байна.
13.2.Иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, нисэх буудлын хориотой бүсэд дагалдах хүнгүй нэвтрэх, нисэхийн аюулгүй байдлын чухал мэдээлэлд нэвтрэх ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхлэх, эсхүл хориотой бүсэд болон чухал мэдээлэлд нэвтрэхийн өмнө анкет шалгалт хийнэ.
13.3.Анкет шалгалтыг эрх бүхий байгууллагаас тогтоосон давтамжаар дахин хийнэ.
13.4.Анкет шалгалтад тэнцээгүй ажилтанд аюулгүй байдлын хяналт тавьж, хориотой бүсэд дагалдах хүнгүй нэвтрэх, нисэхийн аюулгүй байдлын чухал мэдээлэлд нэвтрэх эрх олгохоос даруй татгалзана.