Засгийн газарт чиглэл өгөх тухай № 23
2021 оны 08 дугаар Улаанбаатар
сарын 27-ны өдөр Дугаар 23 хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1
дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.9 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох шалгуур нөхцөлийг дараах байдлаар тогтоож, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай.
1.1. Монгол Улсын сум, нийслэлийн хороо бүрийн
төлөөллийг жигд хангаж, тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр 1 иргэнийг дотоодын төрийн өмчийн их сургуулийн дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх;
1.2. Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгсөж,
дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгох;
1.3 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагын хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгох;
1.4. Монгол Улсын иргэдийг Ерөнхийлөгчийн нэрэмжит
тэтгэлгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг улсын төсөвт жил бүр тусгаж байх;
1.5. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан дэлхийн шилдэг их,
дээд сургуульд амжилттай суралцаж төгссөн иргэнийг Монгол Улсдаа ирж ажиллах, ажлын байраар хангах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах асуудлыг судалж, зохион байгуулах;
1.6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн
журмыг хууль тогтоомжид заасны дагуу батлан гаргах.