Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1188)
— 2882 —

Журам батлах тухай № 116

зохицуулах зөвлөл, салбар зөвлөл хариуцан гүйцэтгэх ба тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий бусад байгууллагатай хамтран ажиллана.

6.3.Энэ журмын 1.4-т заасан байгууллага, албан тушаалтан олон

нийтийн хяналтыг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, холбогдох албан тушаалтанд хуульд заасан хариуцлагыг ногдуулах, дэвшүүлсэн саналыг судалж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээг авах үүрэгтэй.

6.4.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль

тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар Улаанбаатар сарын 5-ны өдөр Дугаар 116 хот

Журам батлах тухай

Хэмжил зүйн тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн Монгол Улсын

Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих,

хэрэглэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”

Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 320 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Төрийн мэдээлэл · 2021 · № 38 (1188)2882-р хуудас